ШӨХТГ: “Hulan-21” гар утас DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байна

2021-10-18
1788

Гаалийн Ерөнхий газраас "Эхлэл бренд"-ийн үйлдвэрлэж буй "Hulan-21" гар утсыг БНХАУ-аас импортоор оруулж ирэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тус гар утас нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа талаараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас мэдэгджээ. Тодруулбал, ШӨХТГ-д X96 Pro утас үйлдвэрлэгч компаниас мэдэгдэл ирүүлсэн талаар мэдээлжээ. Тус мэдэгдэлд " Сайн байна уу,

Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллага нь Монголын “Эхлэл Брэнд” ХХК -тай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг.

HULAN21 төслийн эцсийн үр дүн болох HULAN21 PLUS нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг бид эрс үгүйсгэж байна.

Бид олон улсын OEM/ODM стандартын хүрээнд “Эхлэл”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба албан ёсны гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг.

“Эхлэл”-тэй нь зохих төлбөрийг төлж, дараа нь HULAN21 PLUS -ийн үндсэн их бие ба арын хүрээг захиалсан. Манай байгууллагатай маш олон улс орны брэндүүд энэхүү зарчмын барьж хамтран ажилладаг бөгөөд энэ нь олон улсын үйлдвэрлэл, хамтын ажиллагааны чухал зарчим юм.

Нэмж дурдахад гомдлын мэдээллээр HULAN21 PLUS нь ижил програм хангамжтай эсвэл ижил төстэй бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэсэн нь худал болохыг үүгээр мэдэгдэж байна. HULAN21 PLUS нь X96 Pro гар утаснаас олон талаараа өөр бөгөөд интерьер дизайн, програм хангамж, SDK орчуулга, серийн дугаар, бүртгэл, зөвшөөрөл зэргээрээ ялгаатай. Түүнчлэн хэрэглэгчийн итгэмжлэлийг таних зэрэг онцлог шинж чанаруудаараа эрс өөр юм.

Тиймээс үл ойлголцлыг арилгахын тулд манай компаниас энэхүү албан ёсны захидлыг хүргүүлж байна.

Бид “Эхлэл Брэнд” ХХК-тай ажиллахдаа үргэлж баяртай байдаг бөгөөд цаашид урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Баярлалаа,

Хүндэтгэсэн, Жим Зэнг,

SHENZHEN KVD COMMUNICATION EQUIPMENT LIMITED" гэжээ.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.