Нас барсан эмэгтэйг Иракийн парламентад сонгожээ

2021-10-18
1781

Санал хураахаас хоёр сарын өмнө коронавирусийн халдварын улмаас нас барсан эмэгтэй Иракийн парламентад сонгогджээ. Энэ тухай Аль Арабия телевизийн мэдээлэлд дурджээ. 

Багдад хотын оршин суугч Ансам Мануэл бие даан нэр дэвшиж сонгуульд оролцож, 2,400 санал авсан боловч өнгөрөгч зун коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт нэг сар гаруй хэвтэж эмчлүүлсэн ч  8-р сарын сүүлээр нас баржээ.

Нас барсан нэр дэвшигчийг парламентад оруулсанд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд  Иракийн эрх баригчдыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байв. Гэвч  талийгаачийн ар гэрийнхэн юу болсныг тайлбарлажээ. 

Хамаатан садан нь талийгаач Ансам Мануэль бие даан нэрээ дэвшүүлсэн боловч өвчнөө ялан дийлж чадаагүй тухай мэдээлжээ. Түүний нэрийг техникийн шалтгаанаар саналын хуудаснаас хасаагүй байжээ. Харин  найз нөхөд, дэмжигчид нь  "дурсамж, талархал, хүндэтгэлийн тэмдэг" болгож түүний төлөө санал өгсөн бөгөөд ихэнх  сонгогчид юу болсныг огт мэдээгүй байжээ.

Хууль эрх зүйн үүднээс саналын тоогоор дараагийн нэр дэвшигч түүний оронд парламентад суудал авна.

Иракт 2022 онд товлогдсон сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулсан бөгөөд ажиглагчид ихээхэн  заль  луйвартай сонгууль болсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд зарим нам сонгуулийн  дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Мөн сонгогчдын  ирц хамгийн бага буюу 30 гаруйхан хувьтай болсон юм.

Сануулахад, энэ сарын 10-нд Иракт парламентын сонгууль болсон бөгөөд өнгөрөгч  14-нд сонгуулийнхаа дүнг танилцуулсан юм. Тус улсад сонгуулийн насны   24 сая гаруй иргэн бий. Сонгуульд 3240 орчим нэр дэвшигч оролцсон эдгээрийн 940 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.