Б.Ууганбат: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 94 төрлийн үйлчилгээг үзүүлж байна

2021-10-15
248

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аравдугаар сарын 7-13-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1795 дуудлагад хариу өгсөн байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 11 иргэн автомат хариулагчаас, 27 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.

-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ. ?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259, 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

-Төрийн байгууллагын хэдэн үйлчилгээ цахимжаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 55 байгууллагын 555 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр үзүүлж байгаа. Оператор хэлбэрээр 29 байгууллагын 258 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж эхлээд байгаа юм. Үүнээс нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 94 нэр төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

    1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-29

  1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар-8
  2. Нийслэлийн Соёл урлагийн газар-6
  3. Нийслэлийн Аялал жуулчлалын газар-6
  4. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар-3
  5. Нийслэлийн Байгаль орчны газар-6
  6. Нийслэлийн Онцгой байдлын газар-1
  7. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар-1
  8. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар-5
  9. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар-1
  10. Хот байгуулалт, Хөгжлийн газрын-5
  11. Нийслэлийн Архивын газар-14
  12. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв-1
  13. Ус сувгийн удирдах газрын-7
  14. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын 1 үйлчилгээ үзүүлж байна.

-Цахим системээр хэдэн иргэнд үйлчилгээ үзүүлсэн бэ?

-2021 оны аравдугаар сарын 7-13-ны хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс нийт 29.549 үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр 986 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

-Аж ахуйн нэгж олон шатлалт үйлчилгээг хэрхэн авах вэ?

-Олон шатлалт үйлчилгээг аж ахуйн нэгж нь тоон гарын үсэг уншуулан,  өөрийн мэдээллийг баталгаажуулж эрх бүхий төрийн байгууллагын үйлчилгээг авна. Тоон гарын үсгээ авч, төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд аж ахуйн нэгжийн мэдээлэл орсноор үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсэг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх шаардлагатай гэсэн мэдээлэлгүйгээс олон дахин ирэх зэрэг хүндрэл үүсэж байна.

-Тоон гарын үсэг авах үйлчилгээг хаанаас авах вэ?

-Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй тоон гарын үсэг олгогч “МонПасс”, “Трейдум кей”,  “Нью компас”, “Ви эс эм” гэсэн дөрвөн байгууллага байгаа бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хоёр, Драгон салбарт нэг тоон гарын үсэг олгогч байгууллага үйлчилгээ үзүүлж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.