УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ
- Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-нд ирүүлсэн, хаалттай/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар