Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна.
Хортон шавж хүрээгээ тэлэх ойн ерөнхий хэв шинжийг алдагдуулж экосистемд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ойн сангийн 200 га талбайд ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх аж ахуй нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож хууль, журмын дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.
Ойн цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтран ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам