2022 оны САЙД нарын төсөв

2021-10-15
6637

Улс төрчдөөс “Бүх цаг үеийн хамгийн чадваргүй Засгийн газар” гэдэг тодорхойлолтыг аваад буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны төсвийг Парламентад өргөн барихдаа PR хийхээ мартсангүй. Сар гаруй шатахуун, түлшний хомстлоор ард түмэндээ гэнэтийн бэлэг барьсан Засгийн газар ажил хэрэгч харагдахыг хүссэн үү ирэх оны төсөвт “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” гэдэг уриа өгсөн. Магадгүй түүхэндээ анх удаа Монгол Улсын төсөв уриатай болсон нь энэ байж мэднэ. Гоё чамин уриаг урьтал болгосон 2022 оны төсвийн ерөнхий мэдээллээс одоо цухас дурдъя. Монгол Улс ирэх онд 15.6 их наядын орлого олж, 18 их наядын зарлага гаргаж, 2.3 их наядын алдагдал хүлээх тооцоог Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хийсэн байна.

Орлогоосоо давсан зарлагатай өөрөөр хэлбэл алдагдалтай төсвийг гайхалтай сайн төсөв гэж магтах аргагүй. Гэхдээ Засгийн газар ингэж магтуулахыг хүсэж байна. Ийм учраас “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” гэдэг уриагаар PR хийж байна. Ганцхан жилийн хугацаанд төсвийн зарлагын хэмжээ 4 их наядаар нэмэгдэж, 18 их наяд болсныг Засгийн газраас өргөн барьсан төсвийн хуулийн төслөөс харж болно.

Данхар төрийн зардал өндөр байдаг. Цомхон ухаалаг төрийн тухай ганцхан жилийн өмнө ярьж явсан эрх баригчид яамдын тоог нэмэхээр тохироогоо хийжээ. Тийм ч учраас ирэх оны төсөвт Засгийн газрын бүтцэд шинээр нэмэгдэх Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна .

Засгийн газрын сайд нар 2022 онд ямар хэмжээний төсөв захиран зарцуулахаар хуулийн төсөлд туссантай танилцана уу.

-УЛС ТӨРЧДӨД ЗОРИУЛСАН ТӨСӨВ-

Ардчилсан намынхан 2022 оны төсвийг Улс төрчдөд зориулсан төсөв гэж шүүмжилсэн. Тус намын дэд дарга Ч.Отгочулуу ирэх оны төсөв “Ардаа алагчилсан төсөв” болсон гэж өчигдөрхөн мэдэгдээд авлаа.  Хэнтий аймгийн сум болгонд спортын ордон, соёлын ордон, музей барихаар өндөр төсөв тавьж бусад иргэдээ ялгаварласан гэж тэрээр мэдэгдсэн. Түүнчлэн нэг намын ноёрхлыг бэхжүүлэхийн тулд Соёлын сайдад их хэмжээний мөнгө төсөвлөж социализмыг магтан дуулсан кино, танилцуулгыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна гэж хардаж байгаагаа ч хэлсэн.

-2022 ОНД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭХГҮЙ-

Ирэх онд халамжийн төрөл зүйл давхардлыг арилгаж шинэчлэл хийнэ. Ингэхдээ халамж хэлбэрээр олгож буй мөнгөн дүнг бууруулахгүй. Харин халамжийг олгохдоо бүтээмж, хөдөлмөр эрхлэлттэй уяж өгөхөө Сангийн сайд мэдэгдсэн. 

-НАЙМАН ШИНЭЧЛЭЛИЙГ ТӨСВИЙН ХҮРЭЭНД ХИЙНЭ-

  1. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
  2. Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  3. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлнэ. 
  4. Хувийн хэвшлийн чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ
  5. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ.
  6. Дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ. 
  7. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулж томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийнэ.
  8. Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай Монгол хүүхэд”, “Баялагтаа эзэн Монгол” иргэдийг бий болгоно. 

Г.Жүгдэр






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.