Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар "Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн алхаж байна" гэсэн мэдээлэл энэ сарын 13-нд буюу өчигдөр иргэнээс хүргүүлснийг хүлээн авч, тухайн газарт очиж шалгажээ.
Ийн гадаадын 5 иргэнийг саатуулж, хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Одоогоор эрх бүхий байгууллага шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.