ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусний халдвар авсан сурагчдын тоо өмнөх сарынхаас 2.5 дахин нэмэгджээ.
Энэ талаар хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Анастасия Ракова мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт гэхэд сургуулийн насны хүүхдүүд өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад 42 хувиар илүү өвчилсөн байна. Үүний зэрэгцээ сүүлийн нэг сарын хугацаанд сургуулийн насны 280 гаруй хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.
Коронавируст халдвар хүүхдүүдэд шинж тэмдэггүй илэрч байгаа бөгөөд гэр бүлдээ халдаах эрсдэл насанд хүрэгчидтэй харьцуулахад 1.5 их байгаа аж.
Эх сурвалж: Montsame.mn