Сайд асан Д.Ганбат УБТЗ-ын дарга болох уу

2021-10-14
7201

 Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН албан ёсоор гурван сарын турш Замын даргагүй ажиллаж байна. 

Энэ хугацаанд тус нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных удирдаж буй юм. 

Гэхдэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа амьд ахуйдаа үүнээс өмнө, 2021 оны хоёрдугаар сарын 8-нд эрүүл мэндийн шалтгаанаар энэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. 

Чухамдаа тэр үеэс хойш УБТЗ-ын дарга хэн болох вэ гэдэг асуудал яригдсаар өнөөг хүрч буй юм. 

Манай талаас энэ хугацаанд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг УБТЗ-ын даргад "нэр дэвшүүлсэн" ч Оросын тал гурвууланг нь "голсон" байдаг. 

Ийм байдалтай байж байтал УБТЗ ХНН-ийн удирдах байгууллага Ерөнхий хорооны хурал зарлагдав. 

Цар тахал, бусад шалтгааны улмаас удаан хугацаанд бололгүй өнжсөн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хурал уржигдар /2021.10.12/Оросын Эрхүү хотод боллоо. Ерөнхий хорооны хуралд манай талаас ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных нарын есөн хүн оролцсон байна. 

Ерөнхий хороо энэ хурлаар олон чухал асуудал хэлэлцсэн ч  олон нийт УБТЗ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэгт олон нийт илүүтэй анхаарах шиг боллоо. 

Гэвч энэ хурлаар Замын даргын томилгоотой холбоотой ямар нэг шийдэл гарсангүй. 

Гэхдээ шинэ "нэр дэвшигч" тодорчээ. Тэр нь ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат аж. 

Д.Ганбат нь 2016-2017 онд сайдаар ажилласан. Сайдаас бууснаасаа хойш АТГ, прокурорын үүд сахиж, бүр цагдан хоригдож, шүүхээр шийтгүүлж ч байв.

Тэрбээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг шийтгэсэн хэрэгт хамт шүүгдэж явсан.

Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, "Монголын зэс корпораци"-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон.
Мөн түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байхдаа янз бүрийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллүүд байдаг. 

Гэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганбатад холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн байдаг.

Мөн өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой нэгэн мэдээлэл саяхан хэвлэлд нийтлэгдэж байв. Энэ хүн УБТЗ-ын даргад зүтгээд эхэлжээ. Зүтгээд ч гэж дээ, МАН, АН-ын нөлөө бүхий улстөрчид хүч хавсраад зүтгүүлж байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.