Г.Ёндон: Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах хуулийн төслийг удахгүй өргөн барина

2021-10-13
404

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр хийсэн цахим уулзалтын мөрөөр 2004 онд байгуулагдсан "Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл" 2007 онд хоёр дахь хурлаа хийгээд түүнээс хойш хуралдаагүй байдаг. Тус зөвлөлийн гурав дахь удаагийн хурлыг энэ сарын 15-нд 15:00 цахимаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү хамтарсан зөвлөлийн уулзалт нь  манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар  БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой.

Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар эхний ээлжид тохиролцсон. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, Гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүд өчигдөр яригдсан.

Замын-Үүд Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэрлэх болон буцааж тээвэрлэх төмөр замын тээвэр дээр Монгол Улстай адилхан тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг энэ хуралдаанаар нэмж тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол улсаас эрдэс баялгийн бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэж харж байна" гэв. 

"БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ИРГЭН БҮРД ХҮРГЭХ ҮЕ ШАТЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИУДЫН НЭГИЙГ ӨНӨӨДӨР ӨРГӨН БАРИЛАА"

Үргэлжлүүлэн "Байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх үе шатыг зохицуулах хуулиудын нэгийг өнөөдөр өргөн барилаа. УУХҮЯ-ын баримталж буй бодлогын нэг нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх ёстой гэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй бодлогоо уялдуулан төслөө боловсруулсан.

Хайгуул, олборлолтыг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Намрын чуулганд амжиж өргөн барих ёстой. Хайгуул, олборлолтын дараагийн шат болох боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэх гурван үе шатыг бодлого дээр нэмж оруулж ирж байгаа. Гурван үе шатуудад анхдагч буюу шинэ хуулийн төслүүдийг өргөн барина.

Байгалийн баялгийг иргэдэд хуваарилах зарчмыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах хуулийн төслийг удахгүй өргөн барина" гэв. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.