Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг өөрчлөх есөн үндэслэл байна

2021-10-13
615

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийг танилцуулсан Б.Энхбаяр гишүүн “Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах есөн үндэслэл байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хэн ч хэнийг гэм буруутайд тооцож  зарлахгүй гэсэн энэ зарчим нь гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөн шалгах, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэх бүхий л процесст эхнээс нь дуустал үйлчлэх учиртай. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.15-д гэм буруугүйд тооцох зарчмыг хуульчлахдаа “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй”. Мөн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”  гэж заасан.  Ингэж шийдвэрлэсний үндсэнд Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсвэл цагаатгах гэсэн хэлбэртэй байна. Үүнийг эрүүгийн процессын хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай  болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана. Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсвэл шүүгчдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж хуульчилсан байна.  Үндсэн хуулийн үзэл баримтлалд үндэслэн гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг бүхэлд нь дүгнэвэл нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо нутагшуулсаар иржээ. Үүнийг нөгөө талаар нэг гэмгүй хүнийг хилсээр ялласанд орвол арван гэмт хэрэгтэн сулла гэдэг хэлц үгээр ч илэрхийлсэн байдаг. Товчдоо гэмт хэрэгтэнг олж илрүүлэх, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд ял шийтгэл ногдуулах нь төрийн үндсэн чиг үүрэг.  Хэрэгтнээр өөрөөр нь  хэргийг нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс үргэлж зайлсхийж, тийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй. Харин хуулийнхан хуулиар гадуур ажиллаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч, хэрхэвч зөвтгөж болохгүй.  Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, дээр дурдсан Үндсэн хууль болон бусад хуулийн амин сүнсийг хамгаалахыг зорьсон” гэсэн юм. 

Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Түүнчлэн  шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсвэл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмж, бусад үед хэргийг шүүхээс буцаахыг болиулах заалтыг тусгажээ. 

Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасныг хууль санаачлагч хэлэлцүүлгийн явдад танилцуулав. Байнгын хорооны  гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж тайлбарыг нь сонслоо. Ингэхдээ төслийн хэлэлцүүлгийн  явцад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

Н.Учрал:  -Давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэрэг буцаахгүй байхыг  зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс бол  хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол прокуророос хэргийг шүүх рүү шууд шилжүүлж, шүүх хэргийг буцааж болохгүй учир алх цохидог. Хууль санаачлагч  анхан шатны шүүхээс хэрэг буцаах тохиолдолд 30 хоногийн хугацаа тавьжээ. Гэтэл  30 хоног  гэж хугацаа заах нь үр дүнгүй. Прокурорууд яагаад заавал хэргийг шүүх рүү шилжүүлээд байна вэ. Шаардлагатай бол хэрэгсэхгүй болгож болно. Өнөөдөр практик дээр анхан шатны шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа тохиолдол олон байгаа. Энэ нь прокурор ажлаа муу хийсэнтэй холбоотой.

 Ж.Сүхбаатар: -Бид нэг зүйлийг буруу ойлгож иржээ. Бүх шатны шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гэвч  манайхан тэгж ойлгодоггүй. Давж заалдах, хяналтын шат гэдэг бол эрх зүйн үндэслэлийн талаас  хянаж байгаа болохоос  тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэж байгаа биш юм. Гол нь ял завшуулахгүй байхад анхаарах ёстой.

Ш.Раднаасэд: -Энэ хуульд  давуу тал ч, сөрөг зүйл ч их бий.  Дутуу мөрдөөд ял завшуул  эсвэл дутуу мөрдөөд ялтан болго гэсэн  зарчим яваад байх шиг. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Улсын Дээд шүүх, прокурорын байгууллагаас  төлөөлөл  байлцуул. Бидэн дунд хэрэг мөрдөж, хянаж, шүүж байсан нэг ч хүн алга, өөрөөр хэлбэл зовлонг нь мэдэхгүй. Олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.