Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны бүсэд нүүрс тээвэр хийдэг Гашуунсухайтын тээвэрчид “Бөмбөлөг” тээврийн журмыг луйвар хэмээн эсэргүүцэж зам хаажээ. Тээврийн жолооч нар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдад хандан “Жолооч нарын тэвчээр барагдаж, Экспортын тээвэр тэг зогслоо” тиймээс гаргасан шийдвэрээ эргэж харж Гашуунсухайтын боомтод үүссэн экспортын тээврийн гацааг арилгахыг шаардлаа.
Өчигдөр оройноос эхлэн Гашуунсухайтын тээвэрчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол өнөөдөр тээвэрчдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цуглаж эрх баригчдад шаардлага хүргүүлж байна.
Г.Жүгдэр