Өчигдөр үдэш 22:30 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших “Сүүж” гэдэг газар газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ. Уг газарт айл оршин суудаггүй тул хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй байна.