УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн гэх эмэгтэй амиа хорлохыг завдсан гэв

2021-10-12
2058

"УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг” гэх хэргийг цагдаа шалгаж эхлээд хагас жил өнгөрлөө. Энэ тухай нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар АТГ-ын гадаа мэдээлэл хийв. Энэ үеэр сэтгүүлч Ц.Анхзул: " УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг гэх асуудлыг өнгөрсөн 4-р сард буюу одоогоос 6 сарын өмнө эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ гаргасан. Нэвтрүүлэг гарсны маргаашнаас эхлээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн байдаг. Уг нэвтрүүлгээр 6 хохирогч, уг хэргийг гэрчлэх 3 гэрч гээд нийт 9 хүн оролцсон байдаг. Хохирогч нь тодорхой, гэрчлэх гэрч нь байгаа хэрэг дээр цагдаагийн байгуллагаас 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихаад өнөөдрийг хүртэл уг хэргийг эцэслэж шалгаж дуусахгүй байгаа юм. Энэ хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг шалгаж эхэлсэн байдаг. Энэ асуудал дээр нь тухайн үед УЕПГ-т гомдол гаргаснаар биднийг холбогдогчоор дуудсан хошууч н.Ганбат, хурандаа н.Бат-Эрдэнэ нарт цагдаагийн байгууллагын дотоод хяналтаас шалгалт хийгээд алдаатай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж үзээд сахилгийн хариуцлага тооцсон байдаг. Мөн манай нэвтрүүлэгт орсон хохирогч 6 эмэгтэйд асуудлууд үүсэж эхэлсэн.

Бид нэвтрүүлэгтээ эдгээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг өөрчилж, царайг нь харуулахгүйгээр, нэрийг нь сольж, нийгэмд цаашдаа амьдрахад нь саад болохгүй байх талаас нь арга хэмжээ авч гаргасан. Гэвч эдгээр хохирогчдоос нэг эмэгтэй нь амиа хорлох үйлдэл гаргахыг завдсан байна. Энэ хэргийг шалгахгүй хагас жил сууж байх хооронд хэн нэгэн хохирогч үхэх ёстой юу?

Цагдаагийн байгууллага юу хүлээгээд суугаад байгаа юм бэ? Хохирогч нь байна, гэрч нь байна. Баримтыг нь гаргаад өглөө. Өөр юу хэрэгтэй юм бэ? УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн нэг эмэгтэй амиа хорлох үйлдэл хийснийг цагдаагийн байгууллагаас очиж амийг нь аварсан гэдэг нь бүртгэгдсэн. ЦЕГ-ын ХМА-ны дарга Б.Баатархүүгээс тодруулж асууж болно. Бас нэг хохирогч өргөдлөө татаж авья, гомдолгүй гэж прокурорын байгууллагад 2 удаа хандсан байна. Цаашид олон эмэгтэйчүүд битгий хохироосой гэж ярьж байсан эмэгтэй би гомдолгүй, хүчирхийлэлд өртсөн минь үнэн ч гэсэн цаашид би амьдрах учраас шалгуулаад явмааргүй байна. Гомдолгүй учраас намайг битгий шалгаач гэж УЕПГ-т хоёр удаа хүсэлт гаргасан байна. Хүнийг ингэж өргөдөл гаргатал нь цагдаагийн ажил удаан байна. Энэ хүнийг айлгаж дарамталсан юм уу? Эсвэл мөнгө төгрөг амалсан юм уу? гэж хардаж байна. Тийм учраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж өгөөч гэж АТГ-т хандаж байна." хэмээсэн юм.

Эх сурвалж: Sonin.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.