Ерөнхий сайд аа, Л.Халтар чинь шившгээ тарьж байна даа

2021-10-12
2983

Ингэж хэлэхийн учир нь томилогдсон цагаасаа хэл ам таталсан Л.Халтар сайдыг Засгийн газрын тэргүүн өнөөг болтол хаацайлсаар байгаад буй юм.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Л.Халтар сайдтай холбоотой маш олон ноцтой үйлдлийг салбарынх нь хүмүүс олонтаа ил болгосон ч Л.Оюун-Эрдэнэ сайд түүнтэй ганц удаа ч болов хариуцлагын асуудал яриагүй. Харин ч толгойг нь илж өмнөөс нь Замын-Үүдийн ачаа тээврийг зохицуулахаар өөрөө явж байв.

Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр тус салбарын олон мянган жолооч өчигдрөөс эхэлж энд, тэндгүй хэвлэлийн хурал хийж, Зам тээврийн хөгжлийн яамны гадна жагсаж, шаардлага хүргүүлсэн.  Гэсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас л тоосонгүй. Болж буй эдгээр үйл явдлыг Л.Халтар сайд тайлбарлахдаа "Миний ажлыг авах гэсэн хэсэг бүлэг хүн над руу захиалгатайгаар дайрч, гүтгэж элдэв янзын мэдээлэл явуулж байна" гэдэг. 

Тэгвэл түүнийг худал хэлж буйг өчигдөр жолооч нар тал, талд хийсэн хэвлэлийн хурлаараа олон нийтэд ил болгож Л.Халтар сайдын NO-той бүхнийг илчилсэн.

Тэрбээр монгол жолооч нарын амьдралыг самрах гэж буй юм шиг Тавантолгойн орд газраас Ханги-Мандал чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай замын нүүрс тээвэрлэлтийг өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж зогсоосон нь анхаарал татаж байна. Адилхан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй хэрнээ Чойр чиглэлийн шороон замыг яагаад ад үзэх болов.

Энэ үйл явц нь монгол жолооч нараа ад үзсэн Л.Халтар сайд  Хятад компаниудаас авлига авчихсан уу гэх хардлага төрж буйг нуух юун. Адилхан шороон замаар тээвэрлэлт хийж буй Хятад, Монгол жолооч нарыг ийнхүү алагчилж ялгавартай хандаж байгаа учраас хардах эрхээ эдлэхээс аргагүйд хүрч байна. 

Түүгээр ч зогсохгүй тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй  "Л.Халтар экспортын тээврээ ХЯТАДУУДАД ЗАРЧИХСАН.  Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй бол үхэцгээе" хэмээн бухимдаж байгааг олон нийт харлаа, үзлээ, сонслоо. Одоо юу юугүй босох нь.

Тиймээс Ерөнхий сайд "Зам тээврийн салбарыг утгаар нь самарч буй Л.Халтарыгаа хэдий болтол хайрлаж, энэ олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх вэ". "Засгийн газрын төдийгүй зам тээврийн салбарын  шүдний өвчин болсон Л.Халтарыг хэдий болтол хайрлаж, түүнийг хаацайлсаар байх вэ" гэж асуумаар байна. 

Яг үнэндээ зам тээврийн өмнөх сайд нарын үед ийм асуудал гарах нь бүү хэл өвөрмонголчуудаар улсынхаа импорт, ачаа тээврийн үнийг тодорхойлуулж байсан түүх байгаагүй гэдгийг танд хэлчихье.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.