Сайд нарт хариуцлага тооцохыг бүлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэлд үлдээв

2021-10-12
2508

УИХ дахь МАН-ын бүлэг  аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон ийтийн анхаарлыг татсаар  ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага  лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Covid-19 буюу цар тахлын нөхцөл байдал,  шатахууны хомсдол, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан зарим сайдад хариуцлага тооцох эсэх асуудлыг ирэх даваа гарагт хөндөн ярилцахаар болсон” гэсэн байр суурийг хэлж байв. Харин өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ талаар яриагүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ эрх баригч нам энэ тухай огт хөндөөгүй биш бололтой. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад “Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх зөвхөн санал хэлэх л эрхтэй. Тиймээс сайд нартай хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэж, чиглэл өгөхгүй” гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээс хоёр зүйл тодорхой “уншигдав”. Юу гэвэл МАН-ын бүлэг дээрх асуудлыг  Үндсэн хуульд заасанчлан Ерөнхий сайдынхаа мэдэлд үлдээжээ. Хоёрдугаарт, бүлгийн гишүүд хэн ямар алдаа дутагдал гаргасан тухайд саналаа  хэлсэн  гэж  ойлгогдож байгаа юм. 

Тэгэхээр нэр бүхий сайд нараа  хамгаалж үлдэх үү, явуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 хувь шалтгаалахаар болж байна.   Аль  аль нь эрсдэлтэй  алхам  хэдий ч  алдааг өмөөрвөл яваандаа Засгийн газар сууриараа ганхах нь ойлгомжтой.  Цаашлаад Ерөнхий сайдад өөрт нь халтай. Иймд хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газрын бүтцэд ойрын үед  “засвар” орох нь тодорхой болжээ. 

 УИХ дахь хоёр намын бүлгээр өчигдөр  хэлэлцсэн цаг үеийн гол асуудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл байсан.  МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.  “Хугацаанд батлах нь зүйтэй” гэдэгт санал нэгджээ.  Ингэхдээ  2022 оны төсвийн орлогыг шахах, төлөвлөх, түүнчлэн зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэхэд Сангийн яамыг  сайн ажилласан гэж дүгнэжээ.  

Ч.ЗОТОЛ 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.