Афганистанд эрх мэдлийг булаан авсан радикал хөдөлгөөний төлөөлөгч, Талибаны түр засгийн газрын Мэдээлэл, соёлын сайдын орлогч Забихулла Мужахид Засгийн газрынхаа орлогын гол эх үүсвэрийг ТАСС -ын сурвалжлагчид ярьжээ.
Тэрбээр “Манай засгийн газрын гол орлогыг татвар, гаалийн татвар бүрдүүлж байна. Цаашид бид уул уурхайгаас орлого олохоор р төлөвлөж байна ”гэжээ.
Талибаны Засийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Афганистаны эдийн засгийн хүнд байдлыг хөнгөвчилж чадахгүй байна. Түүнчлэн энэ байдал нь эрх баригчид улсынхаа нөөцийн 9.4 тэрбум долларын ердөө 0.1 хувийг л авах боломжтой болсонтой холбоотой юм. Учир нь тэрхүү нөөцийн нэлээд хэсгийг АНУ царцаагаад байгаа юм.
Талибаны төлөөлөгчид Катарт Америкийн төлөөлөгчидтэй хоёр өдрийн хэлэлцээ хийсэн тухай өмнө нь мэдээлсэн. Талууд АНУ-аас Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх, буяны байгууллагуудад тусламж үзүүлэх талаар тохиролцоод байна.