Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав

2021-10-12
20055

МАН-ын доторхи  улс төрийн “барометр” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт салхи шуургатай долоо хоног эхэлнэ гэсэн урьдчилсан мэдээллийг бүлгээрээ дамжуулж өгсөн. Энэ логикоор бол өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар асуудал яригдах нь ээ гэж ойлгогдохоор байв. Гэвч  бүлгийн хурлын дараа олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яриагүй. Ерөнхий сайдын бүрэн эрх. Олонхийн бүлэг зүгээр санал хэлэх төдий эрхтэй” гэж нэлээд “номхорсон” шинжтэй мэдээлэл хийв.

Өчигдөр МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож нэгдсэн бодлоготой байх, намын бодлогын эсрэг бодлогогүй ярихгүй байхыг бүлгийн гишүүддээ сануулаад намын эв нэгдлийг хангаж ажиллах ёстойг хатуу сануулсан гэдгийг эх сурвалжууд  мэдээлсэн. Зангидаж чадаж байгаа бол зангараг суужээ гэж харахаас яах билээ.

Хэдхэн хоногийн өмнө зарим сайд нартай хариуцлага ярих МАН-ын бүлгийн даргын мэдэгдэл цуурай нь замхраагүй байхдаа ингэж өчих мэхэнд өртөв.

Олонхын бүлэгтээ өгсөн Ерөнхий сайдын сануулга сүүлийн өдрүүдэд МАН-ын бүлгийн гишүүд зарим сайд нарыг огцруулах, Засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурь илэрхийлэх болсонтой холбоотой гэдэг нь маргаангүй юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох уу, эсвэл танхимын сайд нартаа хариуцлага тооцох уу гэдэг  бол уйдтал яригдсан хуучин сэдэв. Засгийн газрыг огцруулах хүсэл сөрөг хүчинд ч бий, МАН-ын бүлгийн зарим гишүүдэд ч бий

Харин энэ хүлээлтийн хариу болгож Ерөнхий сайд өнгөрөгч есдүгээр сарын дундуур ”Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш.  Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн мэдэгдэж байв. Гэвч УИХ-ын намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индрээс ажлаа хийж чадахгүй сайд нарт хариуцлага тооцох сануулгыг өгсөн. Спикерийн энэ үгийг үргэлжлүүлж олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурдгүй, цаг үеэ мэдэрч чадахгүй байгаа зарим сайдад хариуцлага тооцно” гэж байр суурь илэрхийлээд байгаа юм.

Эндээс анзаарагдаж байгаа эхний зураглал нь Ерөнхий сайд, УИХ-ын даргын байр суурь зөрчилдөж байгаа, удаах өгүүлэмж нь Засагтаа хариуцлага тооцох ёстой гэдэг дээр олонхын бүлэг санал нэгджээ гэж уншигдаж байв. Үүний дараагаар УИХ-ын зарим гишүүд сайдын давхар дээл өмсөнө гэсэн горьдлоготойгоор хөл нь хөнгөрчихсөн явна гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэвч “бадарчин баярлах болоогүй” гэдэг шиг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээхэд хүрвэл наанадаж хаврын чуулган болтол амбицаа барих хэрэгтэй болно.  

Ерөнхий сайдын бүлгийнхээ хурал дээр хэлсэн анхааруулга “Засагт засвар хийх” цаг болоогүй байгаа шүү гэдгийн сануулга бололтой. Хэрэв тийм бол Засгийн газрын зарим сайдуудыг огцруулах яриа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хамт өргөн баригдах таамаглал үнэн болж мэдэх юм.  Учир нь танхмынхаа зарим гишүүнийг огцруулах нь сайд нарын факт, бүтэлгүйтлээс илүүтэй давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх зорилготой уялдаж буй. Засгаа зангарагтай байлгах  арга нь энэ гэдгийг МАН-ынхан одоо л мэдэрч буй хэрэг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт өлгөж аваад өөд нь татах ёстой реформын шинжтэй хэд хэдэн шийдэл бий. Рио-Тинто монголчуудын өмнө анх удаа дуулгавартай хандсан, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, Замын-Үүдийн авлигын үүрийг нураасан, эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх шинэ эргэлтийн бодлого, удахгүй УИХ-д өргөн барих Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх хууль гэхчлэн нэрлэж болно. Энэ бүх эерэг үнэлэмж нь Засгийг бүхэлд ганхуулахгүй байх аргамжаа болж байна.

Гэхдээ  шатахууны хомсдол, сэрүүний улиралтай зэрэгцсэн сайжруулсан түлшний тасалдал, ачаа барааны саатал, цар тахлын халдварыг хумьж чадаагүй бүтэлгүйтэл Засгийн газрын зарим сайд нарын урагшгүй байдал, унхиагүй ажилтай холбоотой. Тэднийг зөвтгөх аргагүй.

Засгийг хэн муухай харагдуулдаг нь хэдийнээс тодорхой болсон зураглал. Хамгийн түрүүнд нэрлэгдэх хүн нь Л.Халтар сайд. Түүнтэй холбоотой бүтэлгүйтэл бүхнийг тоочно гэвэл “далай далай “ гэдэг шиг юм болно. Товчхондоо, огцрох болзлоо хэдийнэ хэд дахин нугалаад хангачихсан хүн.  

Удаах хүнээр Уул уурхайн мэргэжлийн сайд Г.Ёндон “дараалал дайран” орж ирчихээд байгаа. Шатахуун хомсдож, энэ намрын хамгийн том бухимдлыг үүсгэсэн “хэргийн эзэн” нь хэнтэй ч хуваалцахгүйгээр Г.Ёндон сайдад хамаарна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БОАЖ-ын сайд Н.Уртнасан гээд “хар дансанд” бичигдээд удаж байгаа сайд нар дээр сайжруулсан шахмал түлшний тасалдалтай холбоотойгоор ТЭХ-ий сайд Н.Тавинбэх нэмэгдээд байна.

Гэхдээ танхимдаа хэнийг байлгах, хэнийг үдэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Одоогийн бүрэлдэхүүнээ хэвээр байлгах гэсэн Оюун-Эрдэнийн омголон итгэлийн уг язгуур нь 2019 оны  ҮХНӨ-ийн зохицуулалтаар  бөхлөгдсөн болхоор тэр. УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ харуулаад байгаа хэрэг. Ингэснээрээ  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл заалтыг хэрэгжүүлж, сайд нарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах талаасаа зөв зүйтэй алхам юм. 

Хэрэв энэ өнцгөөс харвал УИХ-ын дарга Г.Занданшатар, олонхын бүлгийн дарга нарын зарим сайдуудад хариуцлага тооцох сануулга нь  бусдын ажилд хошуу дүрсэнтэй адил юм. 

Гэхдээ дээрхи бүхэн  100 хувийн баталгаа бас биш. Хэрэв засгаа муухай харагдуулж байгаа сайд нараасаа салж чадахгүй бол Засгийн газрыг танхимаар нь тангарах эрх УИХ-д бас бий.

П.Булган






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.