Авлигын том сэдэл болж байгаа нь нотлогдсон С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй

2021-10-12
7951

 Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээллийг сонссон. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал нь улс хоорондын С зөвшөөрлийн тухай байв.

Энэ зөвшөөрөл хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд 2011 оноос бий болсон байдаг. Гэвч энэ С зөвшөөрөл нь авлигын гэмт хэргийн том сэдэл болж байгааг  АТГ танилцуулж байсан удаатай. Тухайлбал, зөвхөн нэг жил гаруйн хугацаанд АТҮТ-ийн С зөвшөөрөлтэй холбоотой авлигын 10 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдэж, 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн баримт байна. Бүр зарим нэг нь камерын өмнө баривчлагдаж авлигад авсан мөнгөө дэлгэн харуулж байсан удаа бий.

Ингэлээ гээд тэнд авлига огт буурсангүй. Хэн ч очсон авлига хэмээх алтан боломжыг айх эмээх зүйлгүй шахам үргэлжлүүлсээр иржээ. Ёстой нөгөө авч сурсан, өгч сурсан гэдэг шиг л. Баасан гарагт болсон нэгдсэн хуралдааны сонсголын үеэр Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон: “С зөвшөөрөлтэй холбоотой авлига манай салбарт байгаа нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрнө билээ.

Авлигажсан С зөвшөөрлийн эргэн тойрныг тольдохуй

С зөвшөөрлийг албан ёсоор 60 мянган төгрөгөөр авдаг. Харин одоо энэ зөвшөөрөл авлигажиж 1,0-1,5 сая төгрөг буюу 2000-2500 юань болсон. Энэ нь бүр байх ёстой хэм хэмжээ болтлоо “төлөвшиж”   тээврийн компаниуд ч “хүлээн зөвшөөрчихсөн” байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг болжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Гашуунсухайтад 18 мянган машин явдаг 6000-д нь С зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөл бүрд хоёр сая төгрөгийн авлига өгдөг. Энэ авлигын асуудлыг яагаад хууль хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ?  гэсэн асуултад  салбар яамныхан “12 тэрбум төгрөгийн авлигын асуудал АТҮТ дээр явж байна” хэмээн хариулсныг анзаарсан байх. Зөвхөн энэ 12 тэрбум гэдгээс харахад л энд авлига жинхэнэ утгаараа хэрхэн цэцэглэн хөгжсөнийг анзаарч болмоор.

АТҮТ-ийнхан С зөвшөөрлийг хөшигний ард наймаалцдаг. Харин 2021 оноос С зөвшөөрлийн ханш огцом нэмэгдэж 12.000.000 төгрөгөөр авдаг болсон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэт эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд болсон С зөвшөөрлийн олголтын одоогийн нөхцөл байдлын тухайд Б.Гүрсоронзон дарга “Ирэх улирлаас энэ асуудал цэгцрээд явах болов уу гэж найдаж байна. Цагаан хаданд байгаа жолооч нартаа тохируулаад бөмбөлгийн системдээ уялдуулаад өнөөдрийн байдлаар 3000 орчим зөвшөөрөл өгсөн. Шаардлага хангасан 12500 орчим нь хүсэлтээ өгсөн” хэмээн тодотгожээ.

Бүртгэлгүй 4000 машин буюу  хуурамч машин босгох “бизнес”

Өмнө хил дээр хийгддэг авлигын зүс хувиргасан нэг хувилбар нь “хуурамч машин босгох” бизнес ажээ. Бизнес  юу байхав, үүнийг тойрсон бүлэглэлийн авлига. Энэ авлигын сүлжээнд 48 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн толгой эргэм тоо мэдээлэл байна.

2019 он гэхэд тээврийн машины тоо 16.000-д хүрчээ. Гэтэл энэхүү 16.000 машинаас 12.000 нь улсад бүртгэлтэй буюу хууль ёсных байжээ. Харин үлдсэн 4000 машин бүртгэлгүй, хуурамч машин байсан ноцтой баримт байна.

Энэ авлигыг босгох ерөнхий схем нь гэвэл Нүүрс тээврийн машины гаалийн хуурамч бичиг баримтыг Хятадын талаас гаргуулах бөгөөд энэ үед АТҮТ-өөс гэрчилгээ, улсын дугаар аль эрт бэлтгэгдчихсэн, Хятадын хил дээрээс Монгол Улсын дугаартай оруулж ирдэг байжээ. Үүнийг зохион байгуулдаг хятад, монгол хамтарсан төрийн албан хаагчдын бүлэглэл бий. Ингэж нэг машин “босох” ханш 30.000 юаниар үнэлэгддэг бөгөөд авто тээвэр, гааль, хилийн цэргийнхэн голлох үүрэгтэй ажилладаг гэдгийг эх сурвалжууд  тодотгожээ.

Ингэж хуурамч машин босгох гэрчилгээ, улсын дугаарыг АТҮТ-өөс бөөн бөөнөөр нь гаргаж, урд хил рүү илгээж байсан гэдэг.

Авлигачид ингэж ашиг “босгох”-доо улсад хууль ёсны бүртгэлтэй машинуудын бичиг баримтаар сольж, үүний уршгаар ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан олон компанийн машин бүртгэлээс хасагдаж, тээвэр хийх боломжгүй болж хохирчээ.

Эрсдлийн үнэлгээ, байцаагчийн дүгнэлт бас бусаар авлигын сүлжээгээ өргөжүүлсэн нь  

С зөвшөөрлийг тойрсон авлигын систем бол АТҮТ-ийн өөрсдийнх нь бий болгосон  бүтээл гэвэл үнэнд илүү ойрхон. Тодруулбал, тус газраас гаргаж байгаа элдэв дүрэм журам, байн байн өөрчлөгддөг тушаал шийдвэр гэхчлэнгээрээ авлигыг амьдралд хэрэгжүүлсээр иржээ.

Тэдгээрийн нэг нь  “эрсдэлийн үнэлэгээ” юм.  Тодруулбал, нүүрс тээврийн компаниудыг бага эрсдэлтэй үнэлэгдвэл 80-90 хувьд нь С зөвшөөрөл, дунд эрсдэлтэйд 50-60 хувьд нь С, өндөр эрсдэлтэйд 20-30 хувьд нь С зөвшөөрөл олгох журам юм. Нүүрс тээврийн компаниуд аль болох бага эрсдэлтэй үнэлүүлэхийн тулд  эрсдлийн онооны үнэлгээг 300-900 юаниар тооцож эрсдлийн багийнханд өгдөг  ханш хэдийнэ тогтоожээ.  

АТҮТ-өөс 2020 оны 2 дугаар улиралд гаргасан бас нэгэн “төлбөрт” үйлчилгээг тээврийнхэн онцолсон нь улсын байцаагчийн дүгнэлт. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн дүгнэлт сайн гарвал тухайн компани ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Энэ мэтээр хөндлөнгөөс хэдий чинээ их оролцоно,  төдийчинээ авлигын сүлжээ  нэмэгдэж, ашиг унац өснө.

Мөн хурууны хээ уншуулдаг шинэ журам нь албан ёсны бүртгэлгүй  бичиг баримтгүй компани чоно борооноор гэгч болж хожиж байгаа гэсэн мэдээлэл бий.

Нүүрс тээвэртэй холбоотой гаалийн лац хийгддэг бөгөөд гаалийн нэг лац нэг машинд 2018-2019 онд 100 юань байсан бол 2020 онд 300, 2021 онд 1500 юань болж өссөн тухай тэнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа жолооч нар нотолдог.

Алдаж буй боломж

Нүүрсний экспортоор эдийн засгийн өсөлтийнхөө тал шахам хувийг хангадаг манайх шиг улсын хувьд эдүгээ үүлэн чөлөөний нар шиг үе тохиогоод байна. Урд хөршид нүүрлээд байгаа эрчим хүчний дутагдлаас үүдэн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах заал дээр 3460 юань буюу 602 ам.долларын үнэд хүрээд байна.  Хэрэв бид эгзэгийг ашиглаад 10 сая тонныг гаргачихад л улсын төсвийн нэг  жилийн орлоготойгоо дүйцэхүйц мөнгөн урсгалыг авчрах байлаа.

2021 оны 42 сая тн нүүрсний экспорт гэсэн өөдрөг төлөвлөгөө хүлээгдэж буй гүйцэтгэлээр сайндаа 15 сая-д хүрвэл дээд боломж гэж байна. Ирэх жил үүлэн чөлөөний нар үргэлжлэн гийлээ ч цар тахлын халдварыг барьж чадахгүй бол 36 сая тн нүүрс бас л мөрөөдөл болж үлдэнэ.

Авлигыг таслан зогсоох боломж байна уу

АТҮТ-ийг тойрсон  С зөвшөөрлийн авлигыг бүр нутагшиж, архагшсан хэмээн тодотгож болно. Энэ тухай зөвхөн одоо ярьж байгаа юм биш. АТҮТ-ийн ажилтнууд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдлаа л гэдэг,  тэгээд чимээ алдардаг, дараачийнх нь дахиад баригддаг гэсэн ээлж дарааллаар авлигын мэдээлэл хөвөрдөг. Засардаггүй, залхдаггүй, хэн ямар хариуцлага хүлээж байгаа нь бүр бүрхэг.

С зөвшөөрлийн эргэн тойрон дахь хүний хүчин зүйлийн оролцоо байсан цагт авлига байдгаараа байж, улам боловсронгуй, нуугдмал болж далд цэцэглэх нь тодорхой. Тиймээс авлигаас ангижрах ганц  зөв гарц нь энэ зөвшөөрлийг цахимжуулах явдал гэдгийг хаана, хаанаа хэлдэг ч хийж хэрэгжүүлэлгүй өдийг хүргэлээ.  Магадгүй зарим нэгэнд нь тийм хүсэл сонирхол байдаггүй байх. Эсвэл ирэх жилээс нүүрс тээврийг төмөр замаар хийнэ. Үүнтэй холбоотойгоор ерөөсөө С зөвшөөрөл гэгчийг үгүй болгочих гарц ч бас байж болох юм.

Х.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.