Д.Очирбатыг ЭМЯамны ТНБД-ын үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шүүхийн эцсийн шийдвэр гарчээ

2021-10-11
12002

Гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тухайн үед Д.Очирбат нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Гурван жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал энэ оны гурав болон зургадугаар сард болж, шийдвэр нь Д.Очирбатын талд гарч байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард Улсын дээд шүүхийн шийдвэрээр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг бататган Д.Очирбатыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох эцсийн шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, гурван шатны шүүхээс Д.Очирбатыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзсэн байна. Тиймээс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 57 сая төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлж, ажилд нь буцаан томилох шийдвэр гарчээ. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу Д.Очирбат нь гурван жилийн дараа эргэж ТНБД-ын албандаа очих эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар БШУЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар БШУЯам болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэн томилж магадгүй байна.

Д.Очирбат нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.