УИХ-ын дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр “Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярилцсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулав.
Тэрбээр, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайд нартаа хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал юм. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярих шаардлагагүй гэж үзэж байна гэв.