Хуулийн засаглалтай оронд, хуулийн төсөл боловсруулдаг шинжлэх ухааны институдтэй болох ёстой!!!

2021-10-11
369

-ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫГ ЯДУУРЛААС ГАРГАНА!-

Монгол улсад орж ирж байгаа гадаадын томоохон хөрөнгө оруулагчид хэд хэдэн шалтгаанаас Монголыг хаяж, гарч явсан. Үүний шалтгаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн лицензийг маш олон хуулийн заалтаар хүчингүй болгож өөр компанид олгодог. Дээрхи хуулийн заалтуудаар буюу үл шалих заалтуудаар шүүхэд хандаж шүүгч нартай нийлж хүний хэдэн сая ам долларын хөрөнгө оруулсан хөрөнгийг салхинд хийсгэж асар их хохирол учируулдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн орд газрыг дээрэмдэж авч бусдад дамлан зарах дайн эхэлдэг.

Энэ мөнгөний төлөөх дайнд тагнуул цагдаа, прокурор, шүүх улс төрчид бүгд оролцдог. Тэр хөрөнгө оруулагчидыг мөрдөн шалгаж маш олон хэрэг хуурамч материал бүрдүүлж зохиомол хэрэг үүсгэдэг Учир нь тэдний дансандах олон сая ам доллар Ашигт малтмалын лицензүүд нь Монголчуудын асар их шуналыг хөдөлгөдөг.

Тэр хөрөнгө оруулагчдыг онгоцноос буухаас нь эхлээд л ёстой нэг шалгаж өгнө дөө. Эцэстээ үл шалих шалтгаанаар лицензийг нь цуцалж, дансыг нь хааж баахан эрүүгийн хэрэг үүсгээ, маш олон зохиомол хэрэг тохоод, хар тамга дараад Монголоос хөөж гаргадаг.

Харин дансан дахь олон сая ам доллор нь яасныг нь би сайн мэдэхгүй. Хөрөнгө оруулагч нарт ч золгүй үхлүүд ч маш их олон тохиолдож байсан. Монголын Компаниудад ч дээрхи зовлонт тамын амьдрал яг адилхан үйлчилдэг. Лицензийн төлөөх тулаан одоо хүртэл үргэлжилж байгаа. Хэн бяртай чадалтай, улс төр, шүүх засаглалд нөлөөтэй нь ялдаг. Яг Салхитын мөнгөний ордны төлөөх тулаанууд одооч маш олон компанид үргэлжилж байгаа. Тийм болохоор гадаадын хөрөнгө татаж улс орноо өөд нь татаж сайн сайхан болгох гэж байгаа юм бол.

Нэгдүгээрт: Ашигт малтмалын тухай хуулиндаа Орон нутгийн нийт иргэд тухайн орд газрын 10-20% -н хувьцааг эзэмшүүлж, Хөрөнгө оруулагчид Орон нутгийн иргэд хоёрын дундах дуусашгүй тулааныг зогсоох ёстой!!!

Хоёрдугаарт: Тухайн орон нутагт олгосон лиценз нь хүн ам оршин суугчидад хортой нөлөөлөл учируулсан тохиолдолд, Мөн байгаль орчинд онц ноцтой хохирол учируулсан. Энэ нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр баталгаажсан тохиолдолд, үйл ажиллагааг нь зогсооно. Эрсдэлээ тухайн компани өөрөө хариуцна. Тухайн орд газрын тусгай зөвшөөрлийг хүндэтгэн үзэх онц ноцтой шалтгаан гараагүй тохиолдолд цуцлахыг хориглоно.!!! Байгаль орчны байцаагч гарын үсэг зураагүй тохиолдолд олон сая ам долларын хөрөнгө оруулагчид гомдол гуниг тээгээд Монголоос гарч явж болохгүй!!!

Гуравдугаарт: Монгол улсад Хөрөнгө оруулахаар орж ирсэн гадаад дотоодын иргэн аж ахуй нэгжийн дансны мэдээлэл, дансны хуулга, цахим данс гэх мэт биет болон биет бус хөрөнгийн мэдээлэлийг цагдаа, прокурор, шүүх хууль хүчний ямарч байгууллага мэдэх, судлах, шалгах эрх байхгүй болгож, онцын шаардлагатай бол ерөнхий прокурор их хуралд танилцуулж их хурлаас зөвшөөрөл авч дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын дансны хуулгыг үзэж болох эрхтэй болгох хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагч нарыг луйвар залилангийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, тэр хүмүүсийн Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь Монгол улс баталгаа гаргаж өгч байгаа том асуудал юм.

Дөрөвдүгээрт: Монгол улсад орж ирж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын дансны мэдээлэлийг зөвхөн их хурлын шийдвэрээр шүүх цагдаа, прокурор шалгадаг болгочих юм бол Монгол оронд үтэр түргэн хугацаанд олон тэрбум ам доллар орж ирнэ дээ!!! энэ нь бид Монгол орныг хөрөнгө оруулагчдын таатай орон болгож, дэлхийн тэрбумтангуудын мөнгийг хадгалж өгнө гэсэн үг шүү дээ!!! Энэ нь санхүүгийн хямралд орж байгаа Банкуудаа аварч байгаа юм. Банк санхүүгийн байгуулагууд, хөрөнгө оруулалтын сангуудад амар тайван ажиллах боломж олгож өгөх ёстой.

Ийм арга хэмжээ авсан тохиолдолд гадаадын том том банкууд ч орж ирж цэвэр тогтвортой үйл ажиллагаа явуулана. Хөрөнгө оруулагч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гол учир шалтгаан нь тэдний дансны мэдээлэл ил тод, банк тэдний мэдээлэлийг хэнд ч гаргаж өгдөг учир манайхан мөнгөтэй хүмүүсээр оролдож байгаад Монгол улсаас хөрөнгө оруулагч нарыг дайжуулсаар ирсэн.

Тавдугаарт: Уул уурхайн бүтээгдэхүүнийг угааж баяжуулаагүй, нэмүү өртөг шингээгүй, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаагүй тохиолдолд гаалийн татварыг 30-40% авдаг байхаар хуулинд зааж өгвөл орчин үеийн шинэ шинэ техник технологиуд Монгол оронд хэдэн арваараа орж ирж ажилчдын цалин 2000$-5000$ болж өснө. Энэ бол батлагдсан бизнесийн ашиг орлогын систем юм. Баяжуулаагүй бүтээгдэхүүн зарж байгаа компаний ажилчиддаа хэзээч өндөр цалин өгч чадахгүй. Тийм цалин өгөх боломжгүй.!!! ИнгэснээрМонгол улсад шинжлэх ухаан төгс төгөлдөр хөгжинө гэсэн үг.

Зургадугаарт: Гадаадын хөрөннө оруулагчдийн амь нас эрүүл мэнд, өмч хөрөнгө, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллуулах бүх боломжуудыг салбар салбарын хуулиудад маш нарийн тодорхой хуульчилан оруулж өгөх ёстой.

Долдугаарт: Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орж ирж байгаа хөрөнгө оруулагч нарт өндөр шаардлага тавьж өгөх ёстой!!! Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн тариалж, тарьж ургуулах, хүнсэнд хэрэглэх, түүнийгээ гадаад улс оронд экспортлох гэх мэт хүн төрөлхтөнд хортой хохиролтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олсон тохиолдолд хатуу арга хэмжээ авч түүнийг таслан зогсоох ёстой.!!! Хятадуудаас хавар нь их хэмжээний мөнгө авч манай тариаланчид “Арабус” гэдэг асар хор хөнөөлтэй ургамал тарьж хэдэн зуун мянган га газрыг үржил шимгүй болгож байна. Хэдэн жилийн дараа тариалангийн талбайгүй болох гэж байна.!!! Энэ бол аюулын харанга дэгдээсэн хөрөнгө оруулалт.!!!

Наймдугаарт: Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол хүний үндэсний язгуур эрх ашигт яв цав нийцсэн. Монголчууд биднийг үнэ цэнэтэй ажлын байр тохилог орон сууц сургууль цэцэрлэг, эрүүл мэндэд онцгой анхаарсан, бидний хүчийг ашиглаж, хамтдаа амьдарч, хамтдаа хөгжил цэцэглэлтэнд хүрэх тийм ухамсарын өндөр түвшинд хүрсэн Гадаадын сайхан сэтгэлт, мөнгө мэдлэг, дадлага туршлагатай ёс зүйтэй хүмүүсийг Монголд баялаг бүтээх боломжийг олгож өгсөн хуулийг гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэнэ шүү!!!

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж хамтад нь хийж өгөх ёстой. Манай дотоодын хөрөнгө оруулагч нар хүчирхэг болсоныг хуульчилж өгөх ёстой. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн араас цэрэг цагдаа хөөцөлдөх ажлыг хуулиар хязгаарлалт тавьж. зогсоогоогүй цагт Монголд мөнгөтэй хүн ирэх нь битгий хэл өдтэй шувууч ирэхээ байсан шүү дээ!!!

Есдүгээрт: Зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Тэднээс эхний 5-н жилд татвар аваад хэрэггүй. Оруулсан хөрөнгөө эргүүлж авах боломжийг нь олгож өгөх ёстой.

Аравдугаарт: Одоогийн Улаанбаатар хот ХОТ биш болсон. Тиймээс дараагийн хотоо байгуулахын тулд Казиногийн хуулийг либрал болгож. Өвөрхангайн Орхон голын сав газар нутаг зааж казиногоо тэнд эхлээд байгуулах ёстой. Тэнд их хэмжээний хөрөнгө аяндаа урсан орж ирнэ. түүнийг дагаад шинэ хотууд байгуулагдана. Харин хот төлөвлөлт, инженерийн барилга байгууламжууд барилга байшингуудын ажлаа японы компаниудыг ажиллуулах боломжуудыг хангаж өгвөл 400-500-н жилийн настай хот суурин бий болно гэсэн үг шүү дээ. Бид өөрсдөө одоо болтол зам барилгаа барьж чадахгүй байгаагаа хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ!!!

За тэгээд үхэхээс бусдыг үзэж туулсан мань мэтийн хүмүүсээр хуулийн төслөө эхлээд хийлгэж байвал хаа хаанаа үл ойлголцол гарахгүй шүү дээ. Ер нь шуудхан хэлэхэд манай хуулиудыг гадны захиалгаар хийлгэж, их хурлын гишүүд нарыг лобидож, хууль биш сүг хийснээс болж Монгол улс оршин тогтноход хэцүү болсоор л байна.

Би хуулийг асар нарийн шинжлэх ухаан гэж боддог. Энэ нарийн шинжлэх ухааныг ядахдаа Хууль зүйн яамны дэргэд судалгааны институт хүрээлэн байгуулаад түүндээ.амьдрал мэддэг, хууль мэддэг хүмүүсээр шүүлгэж чөлөөтэй мэтгэлцүүлж эцсийн хувилбараар засгийн газар, их хуралаараа оруулж батлуулж байхгүй бол их хурлын гишүүн болчоод л хууль боловсруулдаг болно гэж юу ч байх билээ дээ.

5-р ангийн хүүхдийг 10-р ангийн тоо бодоод ир гэсэнтэй адил шүү дээ!!!
Хуулийн засаглалтай оронд хуулийн төсөл боловсруулдаг шинжлэх ухааны институдтэй болох ёстой!!!

Цэргийн барилга, Барилга барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхайн салбарт нийт 39 жил ажилласан барилгын техникч Саарал адуу овогт Жанцангийн Баяраа
2021.10.10






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.