Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг

2021-10-11
3011

УГТЭ-ийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгийн тархины судсан дотуурх мэс заслын эмч АУ-ны магистр, кл.профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Баатаржантай ярилцлаа. Тэрээр Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслыг нутагшуулж багаараа өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэнд энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Сайн байн уу? Судсан дотуурх мэс заслын онцлогийн талаар яриагаа эхлүүлье.

-Сайн, сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Судсан дотуурх мэс заслыг энгийн үгээр тайлбарлавал хүний биед шарх сорви үүсгэхгүйгээр судсан дотуур мэс засал хийнэ гэсэн үг. Үүнийгээ дагаад эмнэлэгт хэвтэх ор хоног болон хөдөлмөрийн чадвар алдалт бага байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл өнөөдөр мэс засалд орсон өвчтөнг маргааш нь биеийн байдлыг ажиглаад нөгөөдөр нь эмнэлгээс гаргадаг. Гаднаас нь харахад ямар ч шарх сорви байхгүй. Тухайн эмчлүүлэгчийн гоо сайханд нөлөөлдөггүй, зовиур багатай, зэрэг давуу талтай. УГТЭ-т ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг нь 2005 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв болон өргөжиж Монгол Улсын хэмжээнд тархи болон зүрхний чиглэлээр судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийж байна.

-Судас маш нарийхан шүү дээ. Түүний дотор мэс засал хийнэ гэхээр маш нарийн мэдрэмж шаардах юм шиг...

-Тэр үнэн.

Тархины судас нь бусад эрхтний цусан хангамжаас өөр онцлогтой байдаг ба  нэг миллиметр ч хүрэхгүй диаметртэй судсан дотор мэс засал хийх шаардлага гардаг. Тийм  учраас эмч нараас маш өндөр мэдрэмж, мэдлэг, дадлага шаарддаг. Чимхлүүр ажил ихтэй хүнд ажилбар юм. 

-Тархины судасны гаралтай өвчнүүдийн шалтгааны талаар мэдээлэл өгнө үү? Уг мэс заслыг Монголдоо нэвтрүүлснээр гарсан үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Тархины судасны эмгэгүүдийн дийлэнх нь төрөлхийн шалтгаантай байдаг л даа. Гэмтлийн болон олдмол шалтгаантай цөөн тохиолдол ирдэг. Тухайн иргэн өөрөө мэдэхгүй байж байгаад л гэнэт харвалт өгөөд, шинжилгээ өгч байж л оношлогддог. Энэ төрлийн эмгэгийг нээлттэй мэс заслаар болон судсан дотуурх мэс заслын аргаар эмчилдэг.

Манай баг Монголдоо анхдагч болж зургаан жилийн өмнө тархины судсан дотуурх мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн бөгөөд энэ төрлийн мэс заслыг нутагшуулснаар гадаад руу урсах мөнгөн урсгалыг бууруулж, ард иргэдэд энэ төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, эдийн засгийн хэмнэлт үүсгэх  боломжийг бүрэн нээсэн.

Бид өнөөдөр УГТЭ-ийн удирдлагын багийн сайн менежментийн хүчинд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэж байна. Хүний нөөц нь чадвартай, тоног төхөөрөмжийн хувьд гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай адилхан тул иргэд гадаад орныг зорих ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Мэс заслын үр дүн ч маш сайн байгаа.

-Өдөрт танай баг хэчнээн хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? Ачаалал хэр их байдаг вэ?

- Монгол улсын хэмжээнд тархины судсан дотуурх мэс заслыг зөвхөн манай эмнэлэгт л хийж байна. Тархи нугасны судсан дотуурх оношилгоо болон мэс заслыг УГТЭ дээр өнөөдөр улсын хэмжээнд 3 -4 эмч хийдэг бөгөөд ачаалал маш ихтэй болж байна.

Жилдээ бид 250-300 орчим мэс заслын тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна.

Тархины судасны эмгэгтэй эмчлүүлэгчдийн хувьд нээлттэй мэс заслаас татгалзаж, судсан дотуурх мэс заслыг түлхүү хийлгэхийг эрмэлздэг болсон. Дэлхий нийтийн чиг хандлага ч яг энэ төрлийн мэс засал руу чиглэдэг болсон. Энэ нь дэлхийн анагаах ухаанд өндөр нарийн технологийн дэвшил хурдацтай нэвтэрч байгаатай холбоотой. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад тархины судасны гаралтай эмгэгүүдийн 80-аас дээш хувийг судсан дотуурх мэс заслын аргаар эмчилж байна.

 Манай эмнэлэгт тархины судсан дотуурх мэс засал эмчилгээ хийж эхэлснээр Монголдоо эмчлэх боломжгүй, гадагшаа явж эмчлүүлдэг 7-8 төрлийн өвчнийг өөрсдөө хийж бүрэн нутагшуулсан бөгөөд өдөрт дунджаар 2-3 мэс заслыг хийдэг.

Мэс заслын хүлээгдэл ч их үүсч байна. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан мэс засал хийх хугацаа харилцан адилгүй байдаг. Манай эмнэлэгт дээрх мэс заслыг гадаадын анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын стандарт, удирдамж, технологийн дагуу ижил түвшинд хийгдэж байгаа.

- УГТЭ нь сургалт эрхлэгч байгууллагын хувьд боловсон хүчин бэлтгэх, ачаалал төвлөрлийг бууруулах хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь боловсон хүчний дутагдлаас болоод энэ төрлийн мэс заслын хөгжил бага зэрэг удаашралтай  байна. Тархины судсан дотуурх мэс заслыг мэдрэлийн мэс заслаас салгаж ойлгох ямар ч боломжгүй. Иймээс бид мэдрэлийн мэс заслын тасагтай УНТЭ, УХТЭ дээр хүний нөөцийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд эмч нар өвчтөний оношилгоог хэрхэн зөв тавих, оношийг зөв уншиж эхлэхээс ажил эхэлдэг бөгөөд үүний дараагаас судсан дотуурх мэс заслуудад дадлагажуулж сургахаар сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байгаа.  

-Энэ төрлийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалаараа хийлгэх боломжтой юу?

-Монголд энэ төрлийн мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын төрөлд багтдаг бөгөөд дундаж өртөг нь 50-60 сая төгрөг байдаг. ЭМДЕГ-ын Гуравдугаар тогтоол батлагдсанаар өндөр өртөгтэй мэс заслыг ЭМДС-гаас санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ тогтоолын ачаар тархины өндөр өртөгтэй судсан  дотуурх мэс заслыг  иргэдэд эдийн засгийн дарамт багатай болон заримд нь үнэгүй хийлгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд, өндөр настан, групп тогтоолгосон иргэн болон тархинд цус харваад яаралтайгаар ирсэн иргэдэд дээрх мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Харин ажил хөдөлмөр эрхэлдэг цөөн тооны хүмүүс тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр мэс заслыг хийлгэх боломжтой болсон. Тэгэхээр ард иргэдэд ирэх санхүүгийн ачаалал маш багассан. Үүний  үр дүнд дээрх  мэс заслын эмчилгээг хийлгэх гээд зорьж ирэх хүмүүс ч ихэсч байна.

-Баярлалаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.