БАРИМТ: Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт холбогдох 1.3 тэрбумын санхүүгийн зөрчил

2021-10-11
2417

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч Т.Гантөмөр улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг хууль зөрчин зарцуулсан нь Аудитын шалгалтаар илэрлээ. Цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хэрхэн хууль бусаар зарцуулсныг баримттайгаар одоо хүргэе. 

Баримт-1: Тендерт оролцогч компаниудад харилцан адилгүй шалгуур тавьж, баталгаат хугацаагүй торхтой модны сав худалдан авчээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 онд нийтийн эзэмшлийн гудамж талбайд торхтой модны сав байршуулахаар нийт хагас тэрбум төгрөгийн тендер зарласан байдаг. Ингэхдээ тендерт оролцогч компаниудад харилцан адилгүй шалгуурыг тавьсан байгаа юм. Тухайлбал “Түшээ өргөө трейд” компанитай торхтой модны сав худалдан авах гэрээ хийхдээ баталгаат хугацааг 3 жил байхаар тусгасан бол “Фючер Пайшн Тийм”, “Эбил тек”,  “Тод газар” зэрэг компаниудтай баталгаат хугацаагүй гэрээ хийсэн байгаа юм. Үүнээс гадна тендерийн бичиг баримтыг боловсруулахдаа техникийн чадавх, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар зэрэг гол шалгуур үзүүлэлтийг огт тусгаагүй байсныг аудитын шалгалтаар илрүүлсэн байна. Торхтой модны сав худалдан авахтай холбоотой нийт 507 сая 548 мянган төгрөгийн санхүүгийн зөрчлийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр гаргажээ.

Баримт-2: Татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй 3 хогны машин авсан

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн тушаал шийдвэрээр 2020 онд 4.7 тонны даацтай 3 ширхэг хогны машин 187 сая төгрөгөөр худалдан авсан гэх санхүүгийн тайланг шалгахад дээрх гурван хогны машин нь 4.7 тонн бус 2 тонн даацтай хог тээврийн машинууд байжээ. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, чанаргүй хөрөнгө худалдаж авсан Т.Гантөмөрийн үйлдэл аудитын шалгалтаар мөн л ил болов.

Баримт-3:  582 сая төгрөгийн И-баримтгүй гүйлгээ хийжээ

Төрийн байгууллага иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа И-баримтыг тухай бүрд авч байх ёстой байдаг. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн алба өнгөрсөн онд хагас тэрбум төгрөг буюу 582 сая төгрөгийн И-баримтгүй гүйлгээ хийж Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, Төсвийн шууд захирагч Т.Гантөмөрийн тушаалаар дээрх гүйлгээнүүд хийгдсэн. Цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хууль бусаар зарцуулж, чанаргүй хогны машин худалдан авч улсад хохирол учруулсан Т.Гантөмөртэй хариуцлагын асуудлыг ярих цаг хэдийн болсон байна.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан үйлдэл үүгээр зогсохгүй. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны фэйсбүүк хуудасны лайк, дагагчийн тоог нэмэхийн тулд өнгөрсөн 5 дугаар сард Улсын төсвөөс 20 сая төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байгаа юм. Т.Гантөмөр дарга урдах ажлаа сайн хийвэл түүнийг эс хүссэн ч Улаанбаатарчууд хүндэлнэ дэмжинэ. Гэтэл фэйсбүүкээр ажил хийсэн болж харагдахыг илүүд үзсэн байх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Хот тохижилтын ажлын хүрээнд шинээрээ шахуу бордюр сольж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг. 8 нэрийн дэлгүүр, архи худалдаалах зөвшөөрөл олгохдоо авлига авдаг гээд муу муухай бүхэнтэй өнгөрсөн хугацаанд нэр холбогдож яригдаж ирсэн. Хуулийг гууль болгож тэрбумаар хэмжигдэх хууль зөрчсөн санхүүгийн гүйлгээ хийдэг даргатай байгаа цагт Хотын захирагчийн албаны ажил сайжирна гэдэгт итгэхэд бэрх болоод байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.