МУИС-ийн Түүхийн тэнхимд оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг хүчирхийлэгчид байдаг юм биш биз, Л.Энх-Амгалан сайд аа

2021-10-11
1546

 

-Б.ЧИНЗОРИГ ЭРХЛЭГЧ ОЮУТАН ОХИДОД ШИРЭЭН ДЭЭРХ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ НҮЦГЭН БАРИМЛАА ЗААГААД “ҮҮНИЙГ ХАРААД ЮУ БОДОЖ БАЙГААГАА ЯРЬ” ГЭДЭГ ГЭНЭ-

Төр, хувийн хэвшлийн өндөр дээд албан тушаалтнууд эмэгтэйчүүд, охидод ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн баримт хаа сайгүй. Гэтэл бүр бусдыг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар оюутнуудаа хүчирхийлэхийг завддаг, бэлгийн дарамт үзүүлдэг гэвэл та итгэх үү. Жишээ нь, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг залуу багш, оюутнуудад удаа дараа бэлгийн дарамт үзүүлсэн нь баримтаар нотлогдсон тухай эх сурвалж бидэнд мэдээллээ. Тодруулбал, тэрбээр тус сургуулийн тэнхимийн эрхлэгч болохоосоо өмнө оюутнуудыг бэлгийн дарамтад удаа дараа оруулж байсан тухай гомдол цөөнгүй гарч байсан гэнэ. Бүр охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлэх зорилгоор дарамталдаг гэх утга бүхий нэргүй захидлууд тухайн үеийн захирлуудад ирж байжээ. Түүний оюутан охидыг шөнө, орой хүртэл хүлээлгэж, бэлгийн дарамт үзүүлдэг гэдгийг нотлох зарим жишээг дурдъя. 

ЖИШЭЭ-1: МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Д.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудастаа “Манай сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнаа дарамталж, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг. 2021 онд магистраа хамгаалсан миний оюутан Б.Чинзоригийн талаар Б.Очирхуяг захиралд гаргасан өргөдөлдөө “Б.Чинзориг багш оюутнуудын дунд ярих ёсгүй үгсийг надад болоод манай ангийнхны дунд цөөнгүй удаа ярьж байсан. Тухайлбал, “Шар будаа сайн идвэл чалх сайжирдаг шүү дээ. Мао Цзе Дун эрхтнээ хэзээ ч угаадаггүй байсан гэж байгаа. Яагаад гэвэл тэр дандаа онгон охинтой унтдаг байсан гэх мэтээр удаа дараа ярьсан. Манай ангийн охид, хөвгүүд үүнийг батална” гэж бичсэн байсан. Энэ бол бэлгийн дарамт мөн. МУИС-ийн багш, тэнхмийн эрхлэгч нь оюутнууддаа ийм маягаар хичээл зааж болох юм уу. Миний хувьд энэ хүнээс нас, хүйсийн дарамт үзэж байна. Намайг тэтгэвэрт гарсан нэрийдлээр миний оюутнуудыг урвуулах, хаврын магистрын хамгаалалтаар элдвээр доромжлох, гүтгэх, миний удирдсан оюутнуудыг айлгаж байсан бичлэг нь надад бий. Хаврын хичээл хамгаалалтын үед оюутнуудыг маань шалтгалтаа муу дүгнүүлэх асуудлыг Б.Чинзориг зохион байгуулсныг гэрчлэх хүн олон байгаа. Миний удирдсан хоёр оюутны магистрын ажил дундаас дээш үнэлгээтэй, сайн ажил болсон. Би тэднийг өмөөрч, МУИС-д ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн хэм алдагдаж байгааг сануулж ШУС-ийн захиралд анхааруулах бичиг өгсөн. Гэвч тэр өргөдөл талаар болсон” хэмээн бичсэн юм.

Гэтэл түүний оруулсан энэхүү мэдээллийн дор тус сургуулийн багш нар “Б.Чинзориг багшийг оюутанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол маш олон ирдэг байсан. Тухайн үед итгэхгүй, түүнийг өмөөрдөг байлаа. Гэвч бүгд үнэн болж таарсан. Оюутнууд төгссөнийхөө дараа түүний хэн байсныг, ямар дарамт үзүүлдэг тухай ярьдаг юм билээ” гэх мэтээр түүнийг оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг гэдгийг нь батлан сэтгэгдлүүдээ үлдээсэн байгаа юм. 

ЖИШЭЭ-2: Багш О: “Д.Баярсайхан багштай 10, Б.Чинзориг багштай найман жил нэг тэнхимд ажилласан. Б.Чинзориг багшийг анх ажилд орох цагаас нь итгэж, найдаж байсан. Хэдэн жилийн өмнө Б.Чинзориг багшийг оюутандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол тухайн үеийн захирал Баяртогтоход ирсэн гэхэд нь “Тийм ёс зүйгүй багш биш. Хүн андуурсан байх” гэж харанхуй өмөөрч байсан. Гэхдээ бүгд үнэн юм билээ. Тэр шалгалтаа голдуу оройн цагаар товлодог. Тэгээд оюутан охидод ширээн дээрх эрэгтэй хүний нүцгэн баримлаа заагаад “Үүнийг хараад юу бодож байгаагаа ярь” гэдэг байсан гэх. Мөн оюутан охидыг ир гэж дуудчихаад, ирэхээр нь “Би завгүй байна” гээд хэдэн цаг хүлээлгэдэг, хүлээж ядаад “Хичээлээ хийе, явлаа” гэхээр нь “Чамд хичээл чухал байна уу” гэж загнадаг залуу багш даа” хэмээн бичжээ. 

ЖИШЭЭ-3: Д.Баярсайхан багшийн бичсэн зүйл үнэн. Өнгөрсөн хаврын магистрын ажлын хамгаалалтын үеэр залуу багш нарын гаргасан авир бол миний багш болсноосоо хойш үзсэн хамгийн муухай увиагүй, ичгүүртэй, удирдсан багшийг нь гутаах гэсэн зохион байгуулалттай үйлдэл байсан. Би Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Магад надаас өөр хүн орсон бол олонход хүч түрэгдэж, тэр хоёр оюутан шалгалтандаа унах байсан. Унагах гэж ч оролдсон, дайрсан, улайрсан, элдвээр дарамталсан хамгаалалт ямар хүнд нөхцөлд болсныг оюутнууд ч мэдэж байгаа. Эрх биш бичлэг, сонссон гэрчүүд байхад мэлзэж чадахгүй байлгүй дээ. Хамгаалсан оюутны дипломын ажлыг сүүлд нь ч хүлээж авахгүй, гарын үсэг зурж өгөхгүй боож, хааж байсан. Д.Баярсайхан багш багшийн сэтгэлээр оюутнуудаа өмөөрч “Увиагүй, ичгүүргүй, хүчирхийлэгчтэй хамт ажиллахгүй” гэдгээ илэрхийлсэн нь зөв. 

 ЖИШЭЭ-4: Нууц амрагаа багш болгох гэж оюутнаа дарамталдаг, ахмад багш оюутнаа өмөөрсний төлөө үйлдлийг нь байнга сөрж, олон жил гадуурхсан Б.Чинзориг одоо болих хэрэгтэй. Анх тэнхимийн багш болоход нь Д.Баярсайхан багш дэмжиж үг хэлж байсныг тод санаж байна. Гэтэл түүнийг сөрж, ямар ёс зүйгүй үйлдэл гаргаж байсныг нь олон хүн мэднэ дээ. Б.Чинзориг бол ахмад багш нарыг үл тоодог, ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг, биеэ тоосон, өөрийг нь зусардаагүй нэгнийг ялгаварладаг хүн. Бусад багшийн бичсэн дүнг засдаг багшид хариуцлага тооцохгүй байгаа хүнийг сайн тэнхимийн эрхлэгч гэж үзэх үү. Мөн албан тушаалын шаардлага хангаагүй хүнийг багшаар урьж, авдаг гэх мэт олон асуудал түүнд бий. 

  - Оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригт яагаад арга хэмжээ авч чаддаггүй вэ-

       Бэлгийн дарамтлагч гэдэг оюутнуудын гомдлыг дарга нар нь олон жил нуугаад өнгөрөөж болох ч оюутнууд төгсөхдөө Б.Чинзориг багшийн элдэв дарамт үзүүлдгийг нь багшдаа хэлдэг. Багш, багшдаа үзүүлэх дарамт ч их. Үнэндээ Түүхийн тэнхим “ялзарсан”. Тэнхимийн ялзралыг ч манай удирдлагууд дараад өнгөрдөг. Яагаад гэвэл тэд дарга учраас ашиг сонирхол нэг, бүлэглэл. Энэ ганц Д.Баярсайхан багшийн асуудал бус. Харин ч Д.Баярсайхан шударга багш учраас зоригтой хэллээ, илчиллээ. Ийм байдал байгааг бүгд л мэдэж байгаа, харамсалтай нь хэлж байгаа нь ганц, хоёр хүн шүү дээ” хэмээжээ.
 
     Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, судалгааны уурхай байх гол сургуульд танил тал, янаг амраг, ашиг сонирхлын бүлэглэл, академик эрх чөлөөг боомилдог, ажлын байрны бэлгийн дарамт, гадуурхалт зэрэг ёс зүйгүй зүйл байгаа нь үнэхээр ичгүүртэй. Удаа дараа оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг гэх МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригийг хуулийн дагуу яаралтай шалгаж, холбогдох арга хэмжээг авах цаг нь болжээ, Л.Энх-Амгалан сайд аа. Түүнийг хүчирхийлэгч, бэлгийн дарамтлагч гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсээр байх уу. 
 
 БЭЛГИЙН ДАРАМТЛАГЧ ГЭГДЭЖ БУЙ Б.ЧИНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш болсон цагаасаа оюутан охид болон залуу багш нарыг дарамталж, бэлгийн дарам үзүүлдэг гэх Б.Чинзориг 2002 онд МУИС-ийн НШУС-ийг түүхч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр өдгөө МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй доктор. Тэрбээр сүүлийн гурван жил Эртний дэлхийн түүх, Хүмүүнлэгийн ухааны судалгааны арга зүй, Түүхийн судалгааны тоон арга, Түүхийн судалгааны арга зүй, Эх сурвалж, түүх бичиг, Өрнөдийн шинэ түүх, Дэлхийн түүх, Дундад зууны түүхийн хичээлийг оюутнуудад зааж байгаа юм байна. 

Мөн 2017 онд Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд /VI-XII/ Хятад гүрэн, Монгол Улсын түүх-Түүх бичлэг, эх сурвалж, Монгол Улсын түүх-Монголын эзэнт гүрний үе /XIII-XIV/ зуун, 2019 онд Зүчийн улс, Их юань хэмээх Их Монгол Улс, 2020 Өрнөдийн иргэншлийн түүх I,II дэвтэр, 2021 онд Кэмбрижийн олон улсын сургалтын хөтөлбөр дэх түүхийн хичээлийн онцлог хэмээх ном бичиж байжээ.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Ergelt.mn





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.