П.Анужин, Д.Өнөрболор нар араас нь шүгэл үлээж, Х.Ганхуяг "баруун талын хар овоохой"-гоор нэрлэгдэв

2021-10-11
3753

 

Нөхөн сонгуулиас илүүтэй амралтын өдрүүдийн халуун сэдэв “Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл байв.  

Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нэгэнт нийтэд тодорхой учир  тайлбарлаж тодотгох хэрэггүй байх. Харин  хуулийн төслийн эргэн тойронд болж байгаа өрнөл л одоо олны анхаарлыг илүүтэй татаж байх шиг.

 Хуулийг санаачлан өргөн барьсан гишүүд нь Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нар.  Харамсалтай нь хамтран өргөн барьсан хуулийнх нь төсөл одоо эдгээр дөрвөн гишүүний дунд “хэрүүлийн алим” болчихсон, Х.Ганхуяг  гишүүнийг “баруун хойд талын хар овоохой”-гоор хэдийнэ нэрлэчихээд байна.

Ямартай ч УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарын ярьж бичиж байгаагаар бол  Х.Ганхуяг гишүүн хуулийн хулгайч болж таарч байх шиг байна.  Энэ хоёр гишүүн “Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү!!! Тийм учраас Хулгай гэж хэлнэ! “ гэсэн ижил байр сууриа батлан илэрхийлжээ.

Хэрэв тэдний үгэнд итгэж, үзүүлж буй “хариу урвал”-ыг харвал үнэхээр л ярьж тохироогүй зүйл заалт  сэмхэн нэмчихсэн юм уу гэж хармаар.

Харин Х.Ганхуяг гишүүн  ”Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэдгээ  амралтын өдрөөр хэлж,  “Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье”  гэжээ.

Үе тэнгийн хэдэн гишүүд хамтран хуулийн төсөл санаачлаад, тэр нь нийгмийн зүгээс эрс эргүүцэлтэй тулгарч, олон нийтийн бухимдлыг төрүүлэхтэй зэрэгцэн мөнөөх нэг багийнхан дотор “цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарч” иймэрхүү янзаар ааш аяг үзүүлж, гэм зэмгүй, гэгээн цагаан дүр бүтээхээр хичээж байх шиг.

УИХ-ын Тамгын газарт хаягласан  “Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хүсэлт гаргасан дээрхи дөрвөн гишүүний гарын үсэгтэй албан бичиг цахим орчинд ил тод болооод буй. 

Хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг мэдээгүй, гарын үсэг зурсан гэж мэдэгдэл хийж, “хуулийн хулгай, хог”-оо эргүүлж тат гэж Х.Ганхуягийг зүхээд байгаа мань Д.Өнөрболор, П.Анужин нарын  гарын үсэг тэнд цагаан дээр хараар дурайтал гарсан байна билээ.  

Хэрэв тэдний энэ хэтэрхий  гоомой тайлбарт итгэвэл хууль санаачилчихаад ямар өөрчлөлт оруулах гэж байгааг нь мэдээгүй, зүгээр л гарын үсэг зурчихсан болж таарах гээд байна.

Аль 6 дугаар  сард lawmaker дээр байршуулсан төслийнхөө 3-хан заалтыг эргээд харчих сэтгэлгүй, санаачилсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг өөрөө ойлгоогүй явсан гэхэд итгэх хэрэггүй байх. 

Ер нь ингэхэд энэ хууль санаачлах, боловсруулах, хэлэлцэх гээд эх барьж авах хүртэл процесс энэ мэт хайнга хайхрамжгүй, хариуцлаггүй  байдлаар явж, эцэст нь  цоорхойтой, дутуу дулимаг,  эрх ашиг хавчуулагдсан хууль гардаг юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Тэр үед энэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нэлээн хойгуур нэрлэгдэж байв.

Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллыг гэнэт сэтэлж орж ирж мөн өдрөө Байнгын хорооны дэмжлэг авч энэ намрын чуулганы анхны нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэхээр шууд дэмжлэг хүлээсэн хуулийн төсөл. Энэ төслийг гарцан дээр хэн ингэж ногоон гэрэл асааж хууль болгох гэж яаравчлаад байгаа нь бас нэг анхаарал татах асуудал.

Хууль  хамтран санаачлагч П.Анужин, Д.Өнөрболор нарын хэлснээр үнэхээр байгаагүй заалтыг ар хударгаар нь буюу УИХ-ын ТЕГ-т  хүргүүлснээс нь хойш  оруулчихав уу, аль эсвэл  мань хоёр гишүүн хамтран санаачилсан хуульдаа ямар өөрчлөлт орсныг анзаарахгүй явж байгаад нийгэмд дуулиан дэгдэхтэй зэрэгцэн  шүгэл үлээж байна уу.

Тодорхой байгаа зүйл гэвэл хэрүүл уруул, хэл амтай эхэлж буй энэ хуулийн төсөл хэрэв одоогийн байгаа төслөөрөө батлагдвал Монгол Улсын язгуур эрх ашигтай зөрчилдөх дүр зураг тодоос тод харагдаж байгаа юм.

Г.Хан

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.