П.Анужин: Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн!

2021-10-10
3900

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн. Эл хуульд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг тусгасан юм.

Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг Д.Өнөрболор өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийн, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдэн, асуудлаас бултсан.

Тэгвэл тус хуулийг өргөн барьсан бас нэг гишүүн болох П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ. Зүтгэсээр ч ирсэн.

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат.

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй. Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан. Харамсалтай нь чи, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ. Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй. Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан.

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ. Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш.

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчын хувьд эргэн татвал Монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье” гэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.