СЕХ: Нөхөн сонгуулийн ирцийг 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлнэ

2021-10-10
443

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураах өдөр өнөөдөр болж байна.

Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос цахим уулзалт зохион байгуулж, бэлтгэл ажлын явцтай танилцан үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцсон юм.

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг.

Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэйгөөр тооцож, нийт 246 компьютер, техник хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлж, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулсан тухай мэдээллийг УБЕГ-аас өглөө.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад нөхөн сонгуультай холбоотой 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, тав нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байна. Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил бүртгэгджээ.

Хэсгийн хороодын гишүүд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,774 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1,931 төрийн албан хаагч ажиллаж байна.

Ийнхүү өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнээд Сонгуулийн ерөнхий хорооноос дараах үүрэг, чиглэл өгөв.

Үүнд, 

  • Санал авах өдөр үүсэж болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх
  • Сонгогчдыг саналаа өгөхөд нөлөөлж болзошгүй байгаль, цаг уурын болон бусад эрсдэлийг тооцох
  • Гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод,
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг чирэгдүүлэхгүй байх, ялангуяа сонгогчийн бүртгэлийн систем, техник төхөөрөмжийн ажиллагааг сааталгүй явуулах, гэмтэл саатал үүссэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах зэрэгт онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлэх юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.