Их Британид шатдаг хийн үнэ өсч байгаагаас ариун цэврийн цаасны хомсдол үүсч болзошгүй байна гэж "Daily Mai" мэдээлэв.
“Ариун цэврийн цаас үйлдвэрлэх, савлах зардал нэмэгдэх нь үйлдвэрлэгчдэд ноцтой нөлөөлж байна. Энэ нь орлогыг бууруулж, үйлдвэрлэл буурахад хүргэж байна "гэж Британийн цаасны үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Эндрю Бигл хэлэв. Тээвэрлэгчдийн шатахууны үнэ нэмэгдсэн нь хомсдох аюулд хүргэжээ.
Одоо Их Британид бараг арван бизнес бүрийн нэг нь цахилгаан, хийн үнийн өсөлтөөс шалтгаалан барааныхаа үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Ийм нөхцөл байдал үүссэнд Оросыг буруутгаж байгаа бөгөөд хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа боловч үүнийг хийхгүй байгаа юм.
Өмнө нь АНУ Москвад хандан Европ руу нийлүүлэх хийн хангамжаа нэмэгдүүлэхийг уриалсан юм. Вашингтон "Хэрэв Кремль хийн асуудлыг улс төрийн зэвсэг болгон ашиглавал алдаа гаргах болно" гэж анхааруулжээ.