
2021 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.8-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-14 метр хүрч цасан шуурга 01:43-10:43 үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-13 метр хүрч, цасан шуурга 01:17-04:00 минут үргэжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 1.0-10.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-12 метр хүрч, цасан шуурга 01:26-15:05 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл тус тус ажиглагдав.
Нойтон цас: Өвөрхангай аймгийн нутгаар 0.4-10.0 мм нойтон цас орж, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр 6.0-10.0 мм нойтон цас орж, үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

