Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас ихээр орсны улмаас зам мөстөж, халтиргаа гулгаа үүсээд байна.
Жолооч та бүхнийг тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуй хийж, хурдаа тохируулж, шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг зөвлөж, замын хөдөлгөөнд аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.