УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хоригложээ.
Мөн дээр дурдагдсан өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй, зах, худалдааны төвүүд маргааш ажиллахгүй.

