Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, тархсан коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарсан. Харин Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Мьянмар, Африкийн цөөн улс орнууд болон БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлттэй гарсан билээ. Хятад улсын хувьд халдварын тархалтыг харьцангуй амжилттай хязгаарлаж, халдвар хамгааллын хатуу чанд дэглэмийг мөрдүүлж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог маш бага түвшинд тогтоон барьсаар байна. Ийнхүү халдварын тархалтыг намжааж, дотоодын худалдаа эдийн засгаа сэргээх талаар олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ 2021 онд 8.0 -8.5 хувьд хүрнэ гэж Олон улсын банк санхүүгийн байгууллагууд таамаглалаа дэвшүүлсэн юм.