Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УДШ-ээс нэр дэвшүүлсэн Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн юм.
Улмаар өнөөдрийн /2021.10.07/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс томилох тухай саналыг хэлэлцэж, санал хурааль явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь буюу 79.1 хувь нь дэмжлээ.