Туркийн аюулгүй байдлын албаныхан "Исламын улс" бүлэглэлийн ОХУ-ын иргэншилтэй гишүүнийг Анкара хотод баривчилжээ.
Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсныг тэмдэглэжээ.
Алан хядагч Турк улсад хууль бусаар нэвтэрсэн бөгөөд нийслэл хотод аьдарч байжээ. Цагдаа нар радикал бүлгийн гишүүний нуугдаж байсан байшинг олж илрүүлжээ.Түүний амьдарч байсан байшинг шалгах явцад хууль сахиулах байгууллагын ажилтнууд дөрвөн мянга гаруй ам., найман мянган рубль, 16 мянга гаруй турк лир, түүнчлэн гэмт хэрэгтний нэрээр гаргасан олон тооны дижитал материал, Сирийн иргэний хуурамч үнэмлэх зэргийг илрүүлэн хураан авчээ.
Үүнээс урьд ОХУ-д Дагестаны иргэн Азамат Айвазов Сирид IS бүлэглэлд элсэж терроризийн сургалтанд хамрагдаж байсан хэргээр чанга дэглэмтэй колонид 13 жил хорих ял сонсоод байгаа юм. Тэрээр 30 хоногийн турш Сирийн Ракка хотын захад галт зэвсэг ашиглах, террорист үйл ажиллагаа явуулах практик ур чадвар эзэмшсэн байна.