ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ: Төрийн албаны цалингийн сангаас 1.7 их наяд төгрөг хэмнэх боломжтой

2021-10-8
11178

 2022 оны оны улсын төсвийг Сангийн сайд Б.Жавхлангийн тодотгосон “Хөдөлмөр, Бүтээмж, Өсөлт” гэсэн үндсэн урианаас нь ерөнхий агуулга хандлагыг нь анзаарч болно.

Ирэх жилийн төсвийн тухайд эдийн засагчид, судлаачид “ам сайтай” байгаа. Тэд төсвийн бодлогын өөрчлөлт шинэчлэлтийг агуулж чадсан гэж тодорхойлж байгаа бол иргэдийн зүгээс төрийн албаны орон тоог  цомхотгож байгаа, гадаад томилолт, тавилга худалдан авалт зэргийг хориглосон гэхчлэн  шийдэл талаас нь илүү анзаарч байх шиг.

Ирэх онд Монгол Улс хэтэвчиндээ  хэдий хэр юмтай байж, түүнийгээ юунд зарцуулах вэ гэсэн зураглал нь улсын төсөв юм. Тэгвэл 2022 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг байхаар тооцжээ. Харин төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг байхаар төлөвлөж байна.

2022 оны улсын төсөв бүхэлдээ найман төрлийн шинэчлэлийг агуулж байгаа гэдгийг  тодорхойлсон. Тэдгээр нь:

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ,
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ,
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтаа эзэн монгол иргэдийг бий болгоно,
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлнэ,
  • Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг  чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ,
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  • Урсгал болон ашиглалтын зардал ихтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй.
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад ирэх дөрвөн жилд онцгой анхаарч ажиллана.

 Ийм шинэчлэлийг агуулсан төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна.  2022 онд эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг 5 хувьд хүргэнэ гэсэн тооцоолол байна. Гэхдээ үүнийг эдийн засагчид даруухан төсөөлөл гэж байгаа бөгөөд бодит байдал дээр эдийн засгийн өсөлт 6 хувь хүрэх боломжтой гэж байна.

Ирэх онд бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Үүнийгээ дагаад 2022 оны улсын төсвийг ерөнхийд нь “Хэмнэлтийн” хэмээн тодотгож байгаа. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, 100 хувь нэмэх боломтой зардлуудад:

-Тавилга, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, тээвэр шатахуун, сургалт семинар, уралдааны тэмцээн зохион байгуулах зардлуудыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

-Харин дотоод томилолт, бичиг хэрэг гэх мэт бусад зардлуудыг 50 хувь танана.

-Яамдын сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх бол дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна.

-Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллана.

-Төрийн захиргааны байгууллагууд автомашин хэрэглэхгүй, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлээс түрээсээр авч ашиглана

-Төрийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авна. -Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын нэг өдөрт нь гэрээсээ цахимаар ажиллуулах горимд шилжүүлнэ.

-Төрийн байгууллагууд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

-Засгийн газар ирэх онд албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр худалдан авахгүй.

-Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг хэмнэнэ.

-Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал өгөхгүй.

-Цахим гарын үсэг нэвтрүүлж, банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглана.

Дашрамд тодотгоход өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг нийт 198 мянган төрийн албан хаагч 2.8 их наяд төгрөгийн цалинтай ажиллаж буй. Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсвөөс цалинждаг нийт төрийн албан хаагчийн орон тоог 73.6 мянга хүртэл бууруулж, цалингийн санг 1.1 их наяд төгрөгт хүргэж, 1.7 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.

Улсын төсөвтэй холбоотойгоор дуулгах өөр нэг сайн мэдээ гэвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг  шинэчилж ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгаад байна.

 

М.Нэргүй






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.