Энэтхэгт дроноор вакцин хүргэж эхэлжээ

2021-10-7
405

Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг түргэвчлэхийн тулд вакцинуудыг арилжааны дроноор хүргэж эхэллээ гэж тус улсын Анагаах ухааны судалгааны зөвлөлийн эрдэмтэн, доктор Самиран Панда мэдээлжээ. 

“BBC” телевизэд түүний мэдээлснээр, зүүн хойд нутгийн уулархаг бүсэд вакцинуудыг хүргэхэд дрон ашиглаж байгаа ажээ. Дронуудын хувьд 4.5 кг ачаа буюу дээд тал нь 900 тун вакцин тээвэрлэх чадалтай байна. 

Даваа гарагт зүүн хойд нутгийн Манипур мужид вакцин хүргэх анхны туршилтыг хийсэн бөгөөд 10 тун тээсэн дрон Бишнупур хотоос Каранг аралд 12 минутад хүрчээ. Нийт 3500 оршин суугчтай Карангад завь, замаар хүрч очиход ойролцоогоор дөрвөн цаг зарцуулдаг байна.

Энэтхэг нь 2021 оны эцэс гэхэд вакцин хийлгэх боломжтой бүх иргэнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм. Гэвч энэхүү зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдыг одоогийнхоос нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 920 сая гаруй тун вакцин тарьжээ. Тодруулбал, “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой хүн амын 70 орчим хувь нь вакцины эхний тунг тариулсныг албан ёсны мэдээлэл харуулж байна.

Энэтхэгт “COVID-19” халдварын 33 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээр АНУ-ын араас хоёрдугаарт, халдварын улмаас 440 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэж байгаа юм. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.