Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дэмжлэгт хяналт хийгдлээ

2021-10-7
428

Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Гэвч эмнэлгийн болон гэрийн нас баралт бүртгэгдсэн хэвээрээ байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой иргэдийн санал гомдол гарч байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19) –өөр өвдсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнд хяналт, үнэлгээ хийж алдаа дутагдлыг илрүүлэх цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулагдав.

Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн харьяа байгууллагууд хамтран оролцож байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн иргэдэд хэвтэн эмчлэх, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарт хийх үнэлгээний хуудас боловсруулах, Батлагдсан хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангах, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дүгээр тушаалаар батлагдсан оношилгоо зааврын мөрдөлтөд хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллага бүрт коронавируст халдвар (КОВИД-19)- аар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчлүүлж байгаа маш хүнд, хүнд хүндэвтэр өвчтөний түүхийг түүвэрлэн авч дүн шинжилгээ хийх, Өвчтөний биеийн байдлын үнэлгээ, эрэмбэлэн ангилалд, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх үйл явцад үнэлгээ өгөх, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээнд гарч буй алдаа дутагдлыг илрүүлэх Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өвчний түүхэнд хийсэн үнэлгээг нэгтгэж, дүгнэлт хийн, зөвлөмж боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд газар дээр нь очиж хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт, үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад танилцуулж холбогдох арга хэмжээг шийдвэрлүүлж ажиллах юм.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Энхцолмон, нарийн бичгээр  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн С.Ундармаа, ЭХЭМҮТ-ийн чанарын менежер Ч.Дуламрагчаа болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус ажлын хэсэг нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11 өдөр хүртэл төлөвлөгөөний дагуу эмнэлгүүдээр ажиллаж КОВИД-19-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт хяналт үнэлгээ хийх юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.