О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд 170 мянган гаруй хүн гуравдугаар тун хийлгэсэн

2021-10-7
355

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Есдүгээр сараас 18-аас дээш насны иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Тиймээс иргэдийг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа.

-Дархлаажуулалтыг явуулын болон суурин цэгээр хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Дархлаажуулалтын цэг дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Зарим дүүрэгт гурван цэг ажиллаж байгаа бол заримд нь таван цэг ажиллаж байгаа. Иргэд өөртөө аль ойр цэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой. Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу олон ажилтантай байгууллага, олон оюутантай их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байна.

-Орон нутгийн иргэд нийслэлд түр оршин суугаа бол нэмэлт тунд хамрагдаж болох уу?

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн заавал нийслэлийн харьяат байна гэсэн зүйл байхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын багт хүсэлт гаргаснаар бид гэрээр нь очиж нэмэлт дархлаажуулалтыг хийж байна.   






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.