Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?

2021-10-7
2392

Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Тэрчлэн Г.Ёндон сайд энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аар шалгуулна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэхэд ТЕГ-аас шалгуулах болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу гэх асуулт тавигдаж буй юм.

Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд "Сод Монгол" группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын "Роснефть" компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа "Сод Монгол" группээс дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан гаргасан юм. Мэдэгдэлд,

"2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.

Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм.

Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татсан яриа гаргах болсон нь “Эрчис Ойл” компанийн зүгээс "Роснефть" компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. "Эрчис ойл" нь төрийн өмчит компани бөгөөд Засгийн газрын 2020 оны 14 болон 114 дүгээр тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх үүднээс "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ТӨХХК-ий дэргэд (I) шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх (II) санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн үнийг бууруулах зорилгоор " Эрчис ойл " ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, ийн зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ялангуяа энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гар бие оролцож, саяхан ОХУ-ыг зорьж,  “Реснефть” компанийхантай уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна. З.Энхболдыг "Сод Монгол" групптэй холбоотой гэх хардлага байдаг. Тэгэхээр энэхүү зохиомол хомсдлыг зарим импортлогчид, улстөрчид үүсгэсэн гэж Засгийн газрынхан хардаж буй нь Г.Ёндон сайдын мэдэгдлээс илэрхий харагдаж байна.

Түүнээс гадна шатахуун импортлогч томоохон компаниуд “Чайна ойл”-оос нийлүүлж буй шатахууны нийлүүлэлтийг оруулж ирж буй компаниуд нь бусад компанидаа түгээх үйлчилгээгээ хангалтгүй хийж, хоорондоо өрсөлдөөн үүсгэж байгаа нь ч шатахууны хомсдол үүсгэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Ямартай ч шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогч орны зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна. Г.Ёндон сайдын хэлснээр импортлогчид, улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоох, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө.

Эцэст нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагаас мултрах гэсэн,  ажлынхаа хариуцлагагүйн асуудлыг улстөржүүлэх гэж оролдоогүй байгаасай, үнэхээр улстөржөөгүй хомсдол, нөөцийг зохиомлоор үүсгэсэн бол хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Тиймээс асуудлын үнэн зөвийг тогтоож, ард түмэндээ нээлттэй мэдээлэх ёстой.

Төр, импортлогчид хоёрын дунд иргэд хохирох ёсгүй шүү, Г.Ёндон сайд аа!

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.