“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас маргааш 57 кг-ын жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 72 кг-д Энх-Амарын Даваанасан нар дагах барилдахаар боллоо.
Дагахад Э.Даваачимэг Казахстаны Нилуфар Раймоватай, Б.Шоовдор Диана Кайюмоватай, Э.Даваанасан Энэтхэгийн Дивья Какрантай тус тус барилдана.
Харин 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмааг ялсан олимпын мөнгөн медальт Нигерийн Блессинг Оборудуду шигшээд шалгараагүй тул манай бөх тэмцээнээ өндөрлүүлэв.