АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайванийн асуудлаар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй ярилцсан гэдгээ хэлжээ.
Тайванийн асуудлаарх хэлэлцээрийг сахин биелүүлэхэд АНУ бэлэн байна гэж Америкийн удирдагч онцлон тэмдэглэв. "Бид энэ байр суурин дээрээ зогсож байгаа бөгөөд гэрээгээ дагаж мөрдөхөөс өөр зүйл хийх шаардлагагүй гэдгээ би ойлгууллаа" гэжээ .
Хятад улс аравдугаар сарын 1-нд Тайванийн агаарын орон зайд 25 цэргийн нисэх онгоц илгээсэн. Хятадын ардын чөлөөлөх арми энэхүү ажиллагаандаа цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх болон шумбагч онгоц эсэргүүцэх чадалтай Н-6 бөмбөгдөгч онгоц хоёр, J-16 сөнөөгч онгоц 18, мөн Су-30 сөнөөгч онгоц дөрвийг тус тус оролцуулсан байна. Энэ үйл явдлын дараа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Тайвань орчимд Хятадын өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаанд санаа зовниж байгаа"-гаа илэрхийлж, Тайпейд үзүүлэх дарамт, шахалтаа зогсоохыг Бээжинд уриалсан юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөх өрсөлдөөний явцад АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал сүүлийн саруудад эрчимжсэн. Хятадын эрх баригчдын тухайд тухайн бүс нутгийн олон улсын усан хилийн нэлээд хэсэг нь БНХАУ -д хамааралтай гэж мэдэгджээ.
Бид Тайвань, Филиппин, Вьетнам, Малайз болон бусад бүс нутгийн маргаантай усан хилийн талаар ярьж байна. Хятадын засгийн газар дэлхийн худалдаа дамжин өнгөрөх далайн замд тавих хяналтаа чангатгах арга хэмжээ авч байна гэжээ
Эх сурвалж: Лента.ру