Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг өсгөөгүй нь бидний алдаа боллоо

2021-10-6
677

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.  

Тэрээр сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна гэв. Энэ нь өнгөрсөн өвлийн тоон хэмжээнээс илүү гэсэн юм.

Шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Иймд шахмал түлшний хомстол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байсан, хүйтэрсний улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 420 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон. Тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. Энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Борлуулалтын цэгийн тоогоо өсгөөгүй байсан нь бидний алдаа. 

Би өөрөө гэр хорооллын агуулахаар явж шалгасан, нөөц байна. Зургаан дүүргийн 57 агуулахад нөөц байна. Сэтгүүлчид яваад үзэж болно. Хоёр үйлдвэр хэвийн ажиллаж байна. Шахмал түлшний борлуулалтыг "Таван толгой түлш" компани хариуцдаг. Тэд алдаа гаргасны улмаас дараалал үүслээ. Үүний хариуцлагыг яам болон тус компани үүрнэ. Ер нь ковидын улмаас тооцоолоогүй зүйлс өдөр бүр гарч байна.   

"Таван толгой түлш" компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь 1 сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил боллоо. 

Оргил цагуудад манай улсын цахилгааны хэрэглээ өссөөр байна. Өнгөрсөн оны мөн үеэс манай хүчин чадал 70 мегаваттаар өссөн. ОХУ-аас импортоор авдаг чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байна. ОХУ зөвшөөрсөн. Энэ ажил 12-р сард дуусна.        






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.