Есдүгээр сарын 27-ноос энэ сарын 04 хүртэлх долоо хоногийн цаг агаарын тойм
Цасны зузаан: Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Хөвсгөлийн хойд хэсгээр цасан бүрхүүл тогтож, хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 10 см, Ханхад 1 см, Баян-Өлгийн Даянд 5 см, Увсын Цагаанхайрханд 1 см, бусад хэсгээр 0-1 см цасан бүрхүүл тогтсон байна.
Агаарын хамгийн их температур: 30, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст дулаан байж, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...+4 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +9...+14 градус байв.
Агаарын хамгийн бага температур: хугацааны эхээр дулаан байж, 10-р сарын 2-нд нутгийн баруун хэсгээр 3-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7....-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+12 градус, бусад нутгаар -3...+4 градус байв.