Эхлэл бүхэн шалгуур байдаг

2021-10-6
1685

ГЕГ-ынхан мягмар гарагт гаалийн зөрчлийн талаар мэдээлэл хийв.  Энэ үеэрээ гарааны бизнесээ эхэлж Монголд цахим технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж зүтгэж яваа үндэсний #Ehlel брэндтэй холбоотойгоор татвар торгуулийн талаар дурдана билээ. Тэр бүхэн дүрэм журмаараа зохицуулагдах нь тодорхой. 

Харин шинээр мэндэлж буй Монголын анхны гар утас “Хулан-21”-ийг төрөхтэй нь зэрэгцэн өөлж өөнтөглөж, өнгө зүсийг нь  бусдынхтай адилтгасан нь таатай санагдсангүй.  Зарим нэг нь үүнийг үргэлжлүүлэн сэвж, харлуулж таашаал авна билээ.

“Эхлэл”-ийн залуус алдаа гаргасан байж болно. Ийм төслийг анх удаа хэрэгжүүлж байгаа учраас энэ байтугай алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тэд гаалийн дүрэм журмыг тэр бүр мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Гэхдээ алдаагаа ухамсарлаж уучлал гуйж, татвар дээрээ торгууль төлсөн. Энэ бол ёс зүйн үлгэрлэл.

Тэд энэхүү брендийг бий болгохдоо олон улсын тэр л жишгээр үйлдвэрлэж байгаа. “Samsung” гар утсыг Вьетнамд, “Iphone” утсыг Хятадад угсардаг шиг. 

“Эхлэл”-ийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа “Хулан-21-ийнхээ аль аль хэсгийг Монголд үйлдвэрлсэнээ тайлбарлажээ. Тэрбээр:

1. Хамгийн баруун талд байгаа USB кабелийг хийсэн.
    2. Утас асахаас авахуулаад унтрах хүртэл 40000 мөр бүхий SDK программын хөрвүүлэлтийг хийсэн
     3. Программын дотоод оюуны өмчийн бүх контентийг хийсэн
   4. Google GMS Android үйлдлийн системийн албан ёсны эрхийг авж чадсан /Энэ хамгийн чухал шүү/
    5. Чихэвчийг хийсэн
    6. Хайрцаг сав баглаа боодолыг Монголд хийсэн
    7. Бүх гарын авлага материалыг Монголд хийсэн болно.
  8. Хэрэв та сонирхож байвал Дэлхийн бүх албан ёсны андройд утасны жагсаалтад Монгол брэндийн хэдэн утас байгааг
   9. Төслийг 9 сарын турш хийхэд асар олон залуус ажлын байртай болсон болно. Цаашдаа ч байгаа болно.
Бусад зүйлс бол мэдээж гаднаас авсан. Анхнаасаа ихэнх хэсгээ гаднаас авна гэдгээ ерөөсөө нуугаагүй шүү дээ. Алдарт iPhone хүртэл Хятадад хийгддэг юм аа" гэжээ

Хамгийн гол нь Монгол агуулгатай гар утас хийж байгаа, үүний тулд олон арван залуучуудыг ажлын байраар хангаж, тэднийг ирээдүйн үйлдвэрлэлд мэдлэг туршлага суулгаж байгаа нь олзуурхууштай. Эдийн засаг талаасаа Монголд нэмүү өртөг бүтээнэ, татвар хураамж гэхчлэн үргэлжилнэ.

Бусдыг буруутгах амархан. Тэр дундаа ажил хийж байгаа хүн шүүмжлэлийн гадна үлдэх нь ховор. Эхлэлийн залуучууд  ч энэ жишгээр явж байна. Гүйж яваа хүн л унадаг, харин мөлхөж байгаа хүн хэзээ ч унадаггүй гэх нэгэн  сэтгэгчийн үг буй.  Монголчуудын  “урмыг нь хугалахаар ууцыг хугла” гэж ярьдаг даа.  

Бидний цөөхөн монголчууд хийж бүтээж байгаа, мөрөөдлөө ажил хэрэг болгохоор зорьж зүтгэж яваа бүхнээ дэмжиж  “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэвэл” Монгол хөгжиж, монголчууд хөлжиж чадна.  

Тэр дундаа уул уурхай бус, Монголын цахиурын хөндийг бий болгохоор зорьж зүтгэж байгаа олон стартапууд  нэгэн цагт Монголын эдийн засгийг солонгоруулж,  өнөөгийн “MCS”, МАК, АПУ шиг  улс орны эдийн засгийн зүтгүүр компаниуд болох ирээдүйтэй.

Эхлэл бүхэн шалгуур байдаг. 

Г.Хан 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.