
Монголын хамгийн олон харилцагчтай, салбартай хэмээдэг ч харилцагчиддаа хамгийн их хохироодог банк бол яах аргагүй Хаан банк. Харилцагч нар данснаасаа их, бага хэмжээгээр мөнгө алдах нь байдаг л хэвийн үзэгдэл болтлоо дөжирсөн гэхэд буруудахгүй.
Тэгвэл тус банкны харилцагч бөгөөд данснаасаа мөнгөө алдсан иргэд "Хаан банкны хохирогчид" гэх фэйсбүүк групп нээн нэгдэж Хаан банкыг хохиролыг нь барагдуулж өгөхийг шаардаж, Хаан банкны удирдлагуудтай өнөөдөр уулзсан юм. Үүний дараа Хаан банкнаас мэдэгдэл гаргасан. Ингэхдээ сүүлийн үед цахим залилан, кибер гэмт хэргийн гаралт Монгол Улсад өсөж, банкны харилцагчдын и-мэйл, фэйсбүүкийн нууц мэдээллийг хууль бусаар олж авч түүгээр дамжуулан харилцагчийн интернэт банкаар данснаас нь зарлагын гүйлгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байгааг онцолсон.
Тэгвэл Монголын хамгийн олон харилцагчтай гэх тодотголтой Хаан банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг хамгаалж дийлэхгүй, иргэд цахим луйвар, гэмт хэргийн хохирогчид болсоор буй учир зарим харилцагчид нь Хаан банкинд байршиж буй хадгаламж болон, мөнгөн хөрөнгөө татаж өөр бусад банкуудыг сонгож эхэлсэн байна.
Эх сурвалж: Chek.mn

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал