Засгийн газар хуулийг хуулиар “дарж” онцгой эрх мэдлээ үргэлжлүүлэх үү

-Засгийн газар Ковидын эсрэг хуулийн дараагийн “дүр”-ийг өргөн барина-

2021-10-6
2067

Дуулдаж буй шинэхэн мэдээлэл гэвэл Сангийн яамнаас  “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулж ойрын үед өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.

Хуулийн зорилго нь нэрнээсээ бараг тодорхой. Коронавирусийн улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах явдал.

Энэ хуулийн төслийг онцлох шалтгаан гэвэл Монгол улсад урьд  өмнө яригдаж байгаагүй, бүр огт дуулдаагүй зарим үйл ажиллагааны харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, казино байгуулах,  хурдан морины бооцоот уралдаан, зарим төрлийн мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг эмийн зориулалтаар тариалах,экспортлох  гэхчлэн.

Казино байгуулах тухайд гэвэл байсхийж байгаад яригддаг, тэгээд мартагддаг төслүүдийн нэг. Гэхдээ казиног Монголд нээх нь эдийн засаг талаасаа ихээхэн ач холбогдолтой. Уг нь манай дарга нар жигтэйхэн дуртай, Солонгос, Макао явж хойрхойгоо дардаг баримт үе үехэн дэлгэгддэг. У.Хүрэлсүх засаг толгойлж байхдаа казино тоглосон зарим Төрийн албан хаагчдыг “бөмбөрүүлсэн” боловч гаалийн нэг хурган даргаар туг тахих маягаар ажлаас нь халахаас хэтрээгүй.  

Мөн хуулийн төсөлд гадаадын анчдад олгох агнуурын зөвшөөрлийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаж байгаа юм байна. Идлэг шонхорынхоо экспортыг мөн хэмжээгээр нэмэгдүүлнэ. Ерөнхий зургаараа бол малынхаа тоо толгойг мэдэхгүй ч хоттой хонь руугаа хутга бариад орохтой адил юм. Тусгай зориулалтын агнуурын популяцийн нөөцөө хэдийд хэр зэрэг үнэн зөв тогтоочихсон болоод ингэж  нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй.

Хэдэн жилийн өмнөх тоо баримтаар улсын хэмжээнд ан агнуурын 60 орчим бүс нутаг байсан санагдана. Мөн нийт 6000 гаруй аргаль угалз, 12 000 орчим янгир ямаа байна гэсэн тоо баримт байна. Гэхдээ бас л хуучирсан мэдээлэл.  

Хурдан морины бооцоот уралдаан Монголд л албан ёсоор байгаагүй байх. Тэгснээс дэлхийн улс орнуудад байдаг л зүйл гэж байна. Гэхдээ үүнийг олон улсын жишиг стандартаар нь байгуулаад анхнаас нь зөв чиглүүлээд явчихвал цаашдаа хөгжиж дэвжихэд нь тустай байх. Тэгснээс одоогийн уяачид сонирхогчдын хэмжээнд зохион байгуулдаг бооцоот уралдааны агуулга хэлбэрээр гэвэл жалга хонхороосоо хэтрэхгүй, эдийн засгийн үр өгөөж ч үгүй хоцорно. Нөгөө талаасаа хүүхдийн эрхийн асуудал яригдана.  

Харин мансууруулах үйлчилгээтэй эмийн ургамлыг тариалах, экспортлох  нь долоо хэмжиж нэг огтлох асуудал байж таарна. Мөн хуулийн төсөлд дурдагдсан 35000-100000 ам долларын хураамжтай тусгай зөвшөөрлүүдийг  Засгийн газраас олгоно.

Нэг иймэрхүү хууулийн төсөл яригдаж байна. Хэрэв УИХ-ын босгыг давбал  улс орны эдийн засгийн урсгалыг боломжийн хэрээр тэтгэх нь дамжиггүй.

Энэ хуулийн үйлчлэл 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл буюу 2025 он хүртэл үйлчлэх юм. Гэхдээ хуулийн төсөлд  онцгой гэмээр нэг заалт бий. Тодруулбал, хуулийн төслийн 2.3-д “Энэ хуулийн зохицуулалт бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэглэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл дархан эрхтэй, “ноёны бөх” гэгч шиг л юм байх нь.

Яг одоогийн мөрдөж байгаа  Ковидын эсрэг хууль бас онцгой бүрэн эрхтэй. Бүтэн нэрээрээ бол  “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гэсэн урт нэртэй. Тусгай зориулалтын энэ хуулиар  Засгийн газар онцгой журмаар асуудлаа шийдвэрлээд явах боломжийг олгох үүднээс парламент хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн  гэсэн үг.  Үр дүнд нь томилгоог дур зоргоороо хийж, төсвийн хяналт сул болсон. Зарим тохиолдолд бүр Үндсэн хуулиас гадуур ажилладаг болсон гэхчлэн онцгой бүрэн эрхтэй Засагтай болсон бид.   

Анх зургаан сараар нэг удаа хэрэгжүүлнэ гэсэн энэ хуулийг гурван удаа сунгаж бүр 1,6 жил хэрэгжээд явж байна. Засгийн хувьд “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр энэхүү онцгой эрх эдлэх хугацаагаа  хуулиар дахин дахин сунгуулж “дураараа жиргэж” байгаа билээ. Гэвч энэ эрх мэдлээсээ ирэх оны эхнээс сална.  Энэ бол Засгийн газрын тухайд хүсэхээр зүйл биш.

Харин Сангийн яамнаас өргөн барихаар бэлдэж буй “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хууль нь энэ Ковидын эсрэг хуулийн  дүрсээ хувиргасан үргэлжлэл юм уу гэж харагдахаар байгаа юм. Ялангуяа “энэ хуулийн зохицуулалт бусад органик хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэглэнэ” гэсэн онцгой заалтаас нь харвал. Энэ чинь хуулийг хуулиар дарсан бас л нэг онцгой эрх биш гэж үү. 

Өөрөөр хэлбэл Засгийн газар  Ковидын эсрэг хуулиар алдаж буй онцгой эрхийнхээ нэжгээд хэсгийг  энэ хуулиар эргүүлж авах гэж байна уу гэж уншигдахаар байна. Хардах эрхийнхээ хүрээнд энэ хуулийн төсөлд бас хэн хэний ямар эрх ашиг хавчуулагдаж байгаа вэ гэж асуучихмаар ч юм шиг. 

Г.Хан






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.