СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна

2021-10-4
4209

“Ковид-19 халдварын үед аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадвахжуулах сургалт боллоо”

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах  нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалт нь  Ковид-19 халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон  тохиолдох  тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн  ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. 

Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалт энэ сарын 1,2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

"Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан  чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой"

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, АУ-ын доктор, клиникийн профессор Ш.Энхтөр: 2021 онд дэлхий нийт Коронавирусийн олон хувилбарууд тархалттай хүнд цаг үеийг туулж байна. ДЭМБ-ын бусад орнуудын өвчлөлийн явцад хийсэн үнэлгээгээр 2021-2022 онд томуугийн улирал хүндхэн байх шинжтэй байна. Ялангуяа томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, шинэ коронавирус халдвартай хавсарсан байдалтай явагдах магадлал өндөр. Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан  чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Эмч, мэргэжилтнүүд асуудлуудаа нүүр тулан хэлэлцэж, зөрүүтэй ойлголтыг нэгтгэх, илүү мэдлэг мэдээлэл авснаар эмнэлгийн тусламж,  үйлчилгээ үзүүлэх, өвчлөлийн дэгдэлтийг бууруулахад чухал нөлөөтэй. Энэ дашрамд энэхүү сургалтыг зохион байгуулж буй  “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

"Ковид-19 халдвар гэлтгүй үндсэн тусламж, үйлчилгээг давхар анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын чухал үүрэг"

Arslan.mn

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг:  Өнөөдөр дан ганц Ковид-19 халдвар гэлтгүй үндсэн тусламж, үйлчилгээг давхар анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын чухал үүрэг. Тиймээс ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадвахжуулах, цаашид тогтмол мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бид энэхүү уулзалт, сургалтаас авч байна. Тус сургалтанд улсын хэмжээний хүүхдийн эмч нарыг хамруулахад Глобаль сан гол дэмжлэгийг үзүүлж байгаад талархаж байна. Энэ удаа хүүхдийн эмч нараас санал авсаны дагуу хэрэгтэй, шаардлагатай гэсэн гол гол асуудал, сэдвүүдээр сургагч багш нар маань хичээл заан, туршлагаа хуваалцлаа. Бид цаашид хүүхдэд үзүүлэх халдварт өвчний тусламж, үйлчилгээг тасралтгүй сайжруулах зорилгоор интерактив хичээлүүд боловсруулах, онлайн болон клиникийн сургалтуудыг зохион байгуулах болно. 

Хүүхдийн эмч нарыг сургахад дэмжин ажилласан Ц.Билэгтсайхан захиралтай ХӨСҮТ-ийн хамт олон, ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр даргад,  Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгийн хамт олонд болон эмч, мэргэжилтнүүдээ сургахад идэвхтэй ажилласан аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлагууддаа талархаснаа илэрхийлье. Нөр их ажлын хажуугаар зорьж ирэн идэвхтэй оролцсон аймаг, дүүргийн эмч нартаа ажлын өндөр амжилт хүсье. 

"Хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд тулгамдаж буй асуудлын талаар  оролцогч эмч нартай ярилцаж, мэдээлэл солилцон, нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Хүүхдийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч П.Энхцэцэг: Хүүхдийн эмч нарыг сургах нь цаг үеэ олсон, үр өгөөжтэй, ажил юм. Миний хувьд хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд тулгамдаж буй асуудлын талаар  оролцогч эмч нартай ярилцаж, мэдээлэл солилцон, нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ. Монгол Улсад хүүхдийн сүрьеэ өвчин буурахгүй байна. Тиймээс хүүхдийн эмч нарт хүүхдийн сүрьеэг хэрхэн оношлох, эмчилгээний үйл явцад юун дээр анхаарах талаас нь чиглүүлэх сургалт хийлээ. Цар тахлын үед сүрьеэ нь ковидтой адил амьсгалын замын өвлөл тул нийтлэг шинж тэмдэг, ялгаа зэрэг зайлшгүй мэдэх талаас нь мэдээлэл өглөө. 

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын төвийн уушгины эмч Б.Ариунхишиг:  Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарт томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэл зүйн шинж, ангилах, ялган оношилгооны талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн эмч нар томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчин болон коронавирусийн ялгаа, эмчилгээнд юу анхаарах, коронавирусийн халдварын үед хүүхдэд зонхилон илэрч буй шинж тэмдэг, эмчилгээ, арга барилын тал дээр илүү мэдлэг, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэж байна.

Arslan.mn

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч н.Уртнасан:  Манай аймгаас хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах хоёр өдрийн сургалтад бүтэн хамрагдлаа. Манай салбарын эмч нарын хувьд сүүлийн жилүүдэд танхимаар чадвахжуулах сургалтад хамрагдаагүй их удсан. Сургалтын онцлог нь практик дээр суурилж явагдсан бөгөөд салбарын шилдэг багш нараас сургалт авсандаа маш их баяртай.  Хөдөө орон нутагт  хүүхдийн оношилгоогоор нарийн мэргэшсэн  эмч, мэргэжилтнүүд дутагдалтай байдаг. Гэхдээ залуу эмч нар маань сургалтад сайн хамрагдвал орон нутгийн  эмч нар илүү чадавхжих, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах боломжтой гэж харж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.