Тэрбум мод тарихад 4.3 их наяд төгрөг зарцуулна

2021-10-4
1879

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийн талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.

“Тэрбум мод тарих” Ерөнхийлөгчийн зарлигийн талаар Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гаргаж ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Ирэх оны Улсын төсвийг өргөн барихдаа Засгийн газар Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулж, цөлжилттэй тэмцэн мод тарьж буй иргэн, аж ахуйн нэгжид татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна. Үүнээ зэрэгцээ: 

  • Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах,
  • Ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэл өгч байна” гэлээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: “Хувийн хэвшлийн компаниуд 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих санаачилга гаргасан. Тиймээс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ Төр, хувийн хэвшил, иргэд ААН-ийн хамтын оролцоо уялдаа холбоог хангаж ажиллана. Монгол Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна” гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.