Өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай эхлээд гоц мөргөж, Украйны Иван Кусяк , Унгарын Даниел Антал хоёрын ялсантай барилдана. Тун аятайхан сугалаа татсан байгаа.
97 кг-д Ө.Батзул тэгшитгэлд Канадын бөхтэй таарсан. Түүнийг ялахад АНУ-ын Кайл Снайдертай барилдана.
Эмэгтэй 55 кг-д Э.Сумьяа эхний тойрогт ОХУ-ын Ольга Хорошавцеватай барилдана. 62 кг-д Э.Гантуяа АНУ-ын Кайла Мираклетэй барилдахаар сугалаа татлаа.